“Үндэсний Эвсэл”-ийн жагсаалтыг Н.Номтойбаяр тэргүүлж, А.Ундраа, Д.Пүрэвдаваа, О.Бум-Ялагч, Б.Цогтгэрэл нарын хүмүүс удаалж байна
“Үндэсний Эвсэл”-ийн жагсаалтыг эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ахалж эвсэлд нэгдсэн намуудын дарга нар буюу Д.Пүрэвдаваа, О.Бум-Ялагч, Б.Цогтгэрэл болон хуульч О.Батхүү нар удаалж байна.
Эмэгтэйчүүдийн хувьд физикийн ухааны доктор, УИХ-ын гишүүн асан А.Ундраа тэргүүлж, Харвардын доктор НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Байгалмаа, МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Б.Даваасүрэн зэрэг өндөр боловсролтой эмэгтэйчүүд жагсаалтыг өнгөлж байна.
“Үндэсний Эвсэл” нь талцал хуваагдал, хэтийдсэн намчирхал, зах зээлийн эдийн засаг, хууль эрх зүйн орчинд бүгдийг өөрсдөөсөө хамааралтай байлгадаг төрийн ноёрхлыг халахыг зорьж байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, үндэстнээрээ баян байхын төлөө эв эеийг сахих, улс төрд шинэ салхи оруулах нь “Үндэсний Эвсэл”-ийн гол бодлого юм.