Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшихээр болоод байсан Ц.Жадамбаа “нэр дэвшихээр өгсөн өргөдлөө татан авч байна” гэж мэдэгдлээ

0

УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчид өчигдөр /2024.05.20/ эцсийн байдлаар тодорсон. Тодруулбал, нэлээдгүй эсэргүүцэлтэй тулгарсан АН-ын удирдлагууд ҮБХ-ын гишүүдийнхээ саналыг хураагаагүй гэх мэдээлэл байгаа юм. 

Харин АН-ын жагсаалтын 23 дугаарт эрэмблэгдсэн П.Нүрзэд жагсаалтаас нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон Ц.Жадамбаа 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр өгсөн өргөдлөө татан авч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр, “Миний бие Ардчилсан намын дэд дарга Цагаан-Өвгөний Жадамбаа нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр өгсөн өргөдлөө татан авч буйгаа мэдэгдэж байна. Та бүхэн ардчилал, эрх чөлөө, парламентат ёсны төлөө Ардчиллын үнэт зүйлсийг дэмжиж саналаа өгөөрэй” гэжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *