С.Ганбаатар: Би Жанлавцогзол гэдэг ном уншуулсан, манай намын эв нэгдэл гайгүй байх…

0

УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэрээр: “Өөрсдийгөө ардчилал гээд бодчихсон хүмүүсийн юу ярих нь тэдний эрх. Ардчилал гэдэг бол ардаар засаглах гэсэн утгатай үг. Ардчилсан Намыг өөрсдийн өмч гээд бодчихсон хүмүүс ямар бүдүүлэг юм бэ? Ямар том тэнэглэл вэ? Би хорин жил эрх баригчдыг шүүмжилж, эрх баригчид ард түмнийг ядууруулж, зовоож байгааг зогсоох гэж зүтгэсэн.

Би ардчилалд үнэнч байгаа. Ардчилалд хайртай хүмүүсийн талд байгаа.

БИ МоАХ-ы дэд тэргүүн. Миний аав Ардчилсан холбооны анхны долоогийн нэг хүн. Ардчилсан Намын дотоод зохион байгуулалт дээр би оролцогч төдий. Намын дарга хүн жагсаалтанд орох нь зөв. Улс орны хэмжээнд өөрийгөө дүгнүүлж, ард түмний өмнө дүнгээ тавиулах нь зөв. Би хамгийн халуун, галтай тойрог дээр очдог, дандаа ялдаг. Ардчилсан Нам учраа олоод, нэгдсэн байр суурьтайгаар сонгуульд оролцож чадна гэдэгт итгэлтэй байна. Эв нэгдлийн төлөө Жанлавцогзол гэдэг ном уншуулсан. Санаа зоволтгүй. ” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *