ПРОГНОЗ: МАН шатахууны магнат, АН нууц тэрбумтан сойсон III тойрог
Бид тойргийн прогнозыг Хангайн бүс буюу | тойргоор
эхлүүлэхдээ томсгосон тойргийн учрыг “Эрх баригч
нам сонгуулийн тойргийг томсгохдоо бүсчилсэн
хөгжлийг хурдасгах зорилгод дулдуйдсан гэх ч үнэндээ
АН ялсан нэг тойргийг өөрсдийнхөө ялсан хоёр
тойрогтой нэгтгэж, нийлбэрээр ялахаар тооцоо
хийсэн…” гэж тайлсан билээ. Энэ үнэн гэдгийг батлах
тойрог нь 2024 оны УИХ-ын сонгуулийн III тойрог буюу
Баян-Өлгий аймаг юм.
Тодруулбал, хууль хэлэлцэх явцад Баян-Өлгийн гишүүд
хүсэлт гаргаж байж тусдаа тойрог болсон бөгөөд Ховд,
Говь-Алтай юм уу, Ховд, Увстай нийлүүлчихвэл УИХ-д
төлөөлөлгүй болох магадлал өндөр байсан юм.
Баян-Өлгий аймгийн хувьд маш онцлогтой. Овог,
аймаг, ураг садан, хүйс зэрэг хуучин зүйлээс
шалтгаалан сонголтоо хийдэг.
Хүйс: Баян-Өлгий аймаг эмэгтэй УИХ-ын гишүүнтэй болох нь битгий хэл эмэгтэй хүн нэр дэвшүүлэх нь ч
хол байна гэж яригддаг. 2008, 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд нэг ч эмэгтэй хүн дэвшиж байгаагүй бол
2020 оны УИХ-ын сонгуульд нэг л хүн довшиж
байжээ. Бүр иргэдийн хуралд ч эмэгтэй төлөөлөгч
маш бага хувь эзэлдэг. Баян-Өлгий аймгийн 90 гаруй
багаас 2-3 нь л эмэгтэй багийн даргатай байх
жишээтэй.
Овог, аймаг: Монголд байгаа Казах түмнийг дотор нь гурав хуваадаг. Найман, Керейд /Хэрэйд/, Абах гэсэн казакуудаас бүрдэж, дотроо овгоороо хуваагддаг.
Аль овгийнх гэдэг нь сонгуулийн саналд үлэмж
нөлөө үзүүлдэг.
Санхүү, тариаланч, шатахууны магнатыг
сойсон МАН
МАН: Т.Аубакир, 3.Батырбек, Х.Жангабыл
Өнгөрөгч 2020 оны сонгуульд МАН Х.Баделхан,
Т.Аубакир, А. Гылымхан нарыг нэр дэвшүүлж 68,280
санал цуглуулан хоёр гишүүнтэй болж байв. Харин
энэ удаад Х.Баделхан, А.Гылымхан нарыг үлдээж,
М.Ибрай, 3.Батырбек, Т.Аубакир нарыг илгээж байна.
Х.Баделханыг жагсаалтад орно гэлцсэн ч МАН
бодлогоор нэг ч УИХ-ын гишүүнийг жагсаалтад
бичээгүй билээ. Гэхдээ С. Зулпхарыг оруулжээ.
Т.Аубакирын хувьд, яг Баян-Өлгийнх биш. Сэлэнгэд
төрж өссөн. Цагааннуур сумын ЕБС, “Отгонтэнгэр” их
сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй ч УИХ-д
сонгогдох хүртлээ мэргэжлээрээ ажиллаагүй
гэдэг. Аав Тилеуханыхаа үүсгэсэн газар
тариалангийн бизнесээр дагнаж байгаад 2015 онд төрийн албанд орж, Гаалийн ерөнхий газарт Дотоод
аудит, мониторингийн газрын даргаар нэг жил ажиллажээ. Харин дараа нь Буянт-Ухаа дахь гаалийн
газрын орлогч даргаар 2017-2019 онуудад ажилласан байдаг. 2008 оноос Баян-Өлгий аймгийн
НАМ3-г удирдсан нь улс төрд орох бодлыг эртнээс
тээж байсныг нь харуулах бөгөөд 2016 онд Хүнс
хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдохоор МАН-ын
Удирдах зөвлөлөөс дэмжигдсэн ч АТГ-аас
“Тариалангийн компанитай тул ашиг сонирхлын
зөрчилтэй” гэсэн дүгнэлт гаргаж байжээ.
3.Батырбек Хегжлийн банкны хэргийн өр
барагдуулах үеэр Эрсдэлийн бодлогын газрынх нь
захирлаар ажиллаж байсан гэдгээрээ олон нийтэд
танигдсан. Гэхдээ улс төрд шинэ хүн биш. 2020 оны
УИХ-ын сонгуульд “Та бидний эвсэл” -с нэр дэвшин
3000 орчим хүний санал авч байжээ.
Харин Х. Жангабыл Баян-Өлгий аймгийг шатахуунаар
хангадаг “Рысжан” ХХК-ийн эзэн. Орос, Казакстанаас
шатахуун оруулж ирж, Баян-Өлгий аймагтаа
худалддаг. Мөн Х. Жангабыл Баян-Өлгий аймагтаа 11
давхар “MJS tower” нэртэй зочид буудал, худалдаа
үйлчилгээний барилгыг эзэмшдэг. 2022 онд МАН-д
элсэж, Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэнгийн
зөвлөхөөр ажиллан, одоо УИХ-д нэр дэвшиж байна.
Эрх баригч МАН ийм гурван хзнийг Баян-Өлгийд
илгээсэн байна.
“Бохир” эмч, гадаадад 75 тэрбумын хадгаламжтай,
бэлгийн гаж донтон гурва АН
Ардчилсан нам 2020 оны сонгуульд Б. Бейсен,
Д.Мурат, Р.Гажайв нарыг нэр дэвшүүлж 61,636 санал
цуглуулсан нь МАН-аас зургаан мянга гаруйгаар л
дутуу байв. Тухайн үед нэр дэвшсэн гурваас
Рахметын Гажайв хамгийн бага буюу 18,203 санал авсан ч ялагдлын гол эзэн нь Д.Мурат байсан юм.
Бэлгийн гаж донгоосоо болж УИХ-ын Ёс зүйн
хороогоор орж, намын төдийгүй Парламентын
нэг суудлыг өрсөлдөгчдөө тавиад өгсөн байдаг.
Харамсалтай нь, яг энэ алдаагаа дахин давтаж байх
юм.
АН-ын илгээлтэд хоёр хүн шинэчлэгдсэн нь, 2020
онд нэр дэвших эрхээ авч чадалгүй гомдож байсан
Ш.Жандос, аймгийн Засаг дарга асан Х.Дармен нар.
Ш.Жандос Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын зөвлөхөөр
ажиллаж байсан. “Алтан орд” гэх компаниас өөр
ААН-гуй атлаа гадаадын банкинд гэнэт 75 тэрбумын
хадгаламжтай болсон сэжиг бүхий ХОМ-тэй нэгэн.
2020 онд гаднын санхүүгийн байгууллагад 1,15 сая
төгрөгийн хадгаламжтай гэж байснаа 2021 онд 64
тэрбум, 2022 онд 75 тэрбум төгрөгийн хадгаламжтай
болсон байх аж.
Б.Бейсений хувьд, Баян-Өлгийн хамгийн том хувийн
эмнэлгийн эзэн, бэл бэнчин зузаан нэгэн. Түүний
талаар маш ноцтой нэгэн хэрэг дэлгэгдэж байсан нь,
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар
эрүүл хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй
хөдөлмөрийн чадвар алдалттай хэмээн оношилж,
Нийгмийн даатгалын сангаас хумсалдаг байсан гэх
шуугиант хэрэгт тэрбээр нэр холбогдсон. АТГ-аас
шалгасан энэ хэрэг Прокурор дээр очоод замхарсан
гэдэг.
Х.Дармен Баян-Өлгий аймгийн ИТХ-д дөрвөн удаа
сонгогдож, Аймгийн засаг даргаар ажиллаж байжээ.
Санал цуглуулах зорилготой
ХҮН,Үндэсний эвсэл
Хүн
Б.Мухит, Ц.Цолмон, М. Молхи
Үндэсний эвсэл
К.Ержан
Гуравдагч хүчнээс Баян-Өлгийд суудал авах боломж
0-тэй тэнцүү гэж хэлж болно. МАН, АН-ын улстөрчид
олон жил засаглаж, улс төр, эдийн засгийн хувьд
бүрэн хараат болгосон учраас овог аймгийн систем нь
ажиллаад ч энэ хоёр намын нэр дэвшигчдийг л
солино уу гэхээс шинэ хүн гарах боломж хомс. 2020 оны сонгуульд А.Гылымхан АН, МАН хоёрын нэр
дэвшигдээс хамгийн бага 18,000 санал авсан
байхад гуравдагч хүчнийх хамгийн дээд тал нь 6000
авсан нь нэгийг хэлэх биз ээ.
Эх сурвалж: zuv.mn