СОНСГОЛ: Хамгийн олон тусгай зөвшөөрөлтэй компани МАК, хувь хүн Н.Нямтайшир

0

Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд эхэллээ.Өнөөдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудлыг хэлэлцэнэ. Энэ хүрээнд 61 гэрчийг дууджээ.Шинжээч: Ашигт малтмалын нийт 14876 олголт хийснээс 12019 нь хайгуулын, 2858 нь ашиглалтын зөвшөөрөл байна. 1992 оноос өнөөдрийг хүртэлх мэдээллийг багтаасан. Нийт олгосон тусгай зөвшөөрлийн газар нутгийн хэмжээ долоон сая га газар байна.

undefined

Тусгай зөвшөөрлийн эзэмшигч 2427 байгууллага, хувь хүн байгаагаас 1695 монгол, 387  эцсийн өмчлөгчид нь БНХАУ-ынх, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудаас хятадын 325 хувь хүн, байгууллага байна.

undefined

Хамгийн их талбайтай лиценз эзэмшдэг компаниуд1.     Цайна инвестмэнт монголиа   168.9462.     Монголын алт МАК                 83.9843.     Цагаан-Өвөлжөө                      79.558 4.     Говькараван                             78.4765.     Эрдэнэс Тавантолгой             68.4716.     Мөнхноён суварга                 67.9937.     Талынхишиг                          64.4468.     Аранжин ресурсес                63.252           9.     ОНТРЭ                                   62.92010.  Түмэн айл инвенст               52.260Монголын алт ашиглалтын 19, Гацуурт 15, Бүрдэл майнинг 13, Хүннү говь-Алтай 12, Сэкер ресорсус монголиа 11, МАК цемент 9 зөвшөөрөлтэй байна. Хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа 25 иргэний жагсаалтыг гаргахад Б.Нямтайшир 41, Д.Хулан 40, Н.Номтойбаяр дээр 40 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

undefined
undefined

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *