С.Баярцогт, Б.Хурц нарыг нэр дэвшүүлэх шүүх хуралдаан нууцаар үргэлжилж, хойшилсон уу

0

С.Баярцогт, Б.Хурц нарт холбогдох шүүх хурал Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж буй мэдээлэл өчигдөр анхаарлын төвд байв.

Зарим талаас, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг баривчилсан нь угтаа энэ шүүх хурлыг сарниулах, дарах оролдлого ч гэж бичицгээсэн.

Энэ бол тэдний нэр багтсан, АН-аас нэр дэвшигчдийн материал бүхий тогтоолыг хүчинтэй эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэх процесс. Үүнийг хуучин УДШ хянан хэлэлцдэг байсан бол ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын шинэчлэлээр шууд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд чиг үүргийг шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл С.Баярцогт, Б.Хурц нарын асуудлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх учиртай.

Нийслэл дэх ЗХДЗШШ: Б.Хурцаас нэхэмжлэл ирсэн, хурал товлоогүй

Энэ хүрээнд бид тодруулсан.

Ингэхэд “Тавдугаар сарын 29-нд Б.Хурцаас нэхэмжлэл ирсэн байна. Шүүгч хэрэг нээгээгүй буюу шүүх хурал товлогдоогүй. Харин нэмэлт материал хангах тогтоол баталж, нэхэмжлэгч талд хүргүүлсэн байна” гэж хариулаад байв.

Түүнчлэн тавдугаар сарын 29, 30-нд ямар ч шүүх хурал болоогүй. 31-нд ч мөн товлогдоогүй гэдгийг тодотгож байв.

Б.Хурцын нэр дээрх нэхэмжлэл ирсэн гэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх мөн байж таармаар.

Эх сурвалжууд: Шүүх хурал болж, хойшилсон

Харин өчигдөр шүүх хуралдааныг болж байна гэж мэдээлсэн эх сурвалжууд орой 22.00 цагийн үед дахин “Бүрдэл хангалтгүй гэх шалтгаанаар хойшлууллаа” гэцгээв.

Хоёр ч эх сурвалж үүнийг буюу шүүх хурал өчигдөр болж, орой нь хойшилсныг бататгав.

Үүнээс,

  • Нийслэл дэх ЗХДЗШШ биш бол аль шүүхээр хэлэлцсэн бэ?
  • Эсвэл шүүх нууцлав уу гэсэн асуултууд үүсэх юм.

СЕХ шийдэхэд нэг өдөр үлдлээ

Нийслэл дэх ЗХДЗШШ-д ирсэн Б.Хурцын нэхэмжлэлийг тодруулбал,

  • Жагсаалтын есдүгээрт Х.Тэмүүжин биш С.Баярцогт
  • Тойрогт О.Баасанхүү биш Б.Хурцыг дэвшүүлсэн тогтоолыг хүчинтэй эсэхийг тогтоолгох юм.

АН-аас СЕХ-нд хоёр өөр тогтоол хүргүүлсэн. Нэгэнд нь С.Баярцогт, Б.Хурц нар бий бол нөгөөд нь байхгүй. Иймд аль тогтоол хүчинтэй болохыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага үүсэж болзошгүй талаар СЕХ-ноос мэдээлсэн.

Улс төрийн намуудын нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд материал хүргүүлэх хуулийн хугацаа дууссан. Гэхдээ АН-ын хувьд хоёр өөр тогтоол зэрэг хүргүүлсэн нь нөхцөл байдлыг өөрчилж буй. Өөрөөр хэлбэл, АН хуулийн хугацаанд багтан нэр дэвшигчдийн материалыг хүргүүлсэн нь үнэн. Харин аль тогтоолыг хүчинтэй гэж үзэхийг шүүх шийдвэрлэвэл, процесс хэвийн үргэлжилнэ гэж албаны хүн тайлбарлалаа.

Ташрамд, СЕХ-ноос нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг зургадугаар сарын 1-нд шийдэх юм. Өөрөөр хэлбэл нэг л өдөр үлдээд байна.

Иймд үнэхээр С.Баярцогт, Б.Хурц нар “чичрэх” бол шүүх хурал өнөөдөр л амжиж болох учиртай харагдаж байна.

Эх сурвалж:Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *