Монголчуудын хандивласан гэрийг БНТУ-ын Хатай мужид барьжээ
Өнгөрсөн долоо хоногт БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш талархал илэрхийлэхдээ “Монголчуудын тусламж, хандивыг бид хэрэгцээт газруудад яаралтай хүргэсэн. Монголын дөрвөн зүг, найман зовхисоос манай ЭСЯ-нд хандсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн чин сэтгэлийн тусламж, дэмжлэг, захидлыг бид хүлээн авсан бөгөөд зовох цагт монголчууд бидний анд нөхөр юм гэдгийг дахин харлаа…” хэмээн хэлсэн юм.
Онцгой байдлын алба хаагчид хандивын 20 гэрээс 6 гэрийг Jandarma гэх байгууллагын хашаанд барьж, гэр хэрхэн барих аргыг Турк цэргүүдэд зааж өгөөд байсан юм.