ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хөгжил, технологийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Тэрээр уулзалтын үеэр Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэж байгааг онцолж, түүнийг улам бүр тэлэх, хоёр талд харилцан ашигтай төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Польшийн төлөөлөгчид Улаанбаатарт энэ өдрүүдэд ажиллаж, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамтай ажил хэрэгч яриа хэлцэл өрнүүлж, хамтын ажиллагааны олон чухал асуудлаар ярилцахын зэрэгцээ энэ сарын 6-7-ны өдрүүдэд болох Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хуралд оролцож байгаад талархал илэрхийлэв.