Яйзү хотын иргэдийн сайн дурын гал түймэр унтраах машиныг хүлээлгэн өглөө

0

Япон улсын Шизүока мужийн Яйзү хотын иргэдийн сайн дурын гал түймэр унтраах бүлгэмийн машиныг өнгөрсөн оны 10 дугаар сард Яйзү хотын дарга Накано Хиромичи, дүүргийн удирдлагуудыг Япон улсад айлчилж байх үеэр автомашины түлхүүрийг гардуулсан билээ.

Тэгвэл өнөөдөр уг гал түймэр унтраах автомашины түлхүүрийг дүүргийн Онцгой байдлын хэлтэст дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар хүлээлгэн өглөө.

Яйзу хотын иргэдийн сайн дурын бүлгэмийн ашиглаж байсан гал түймэр унтраах автомашиныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн салбар шинэ ангид ашиглаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *