ХОХИРОГЧ ААВ: Долоон жил хүсэн хүлээсэн хүүхдийн минь эгэмний ясыг хугалчихаад тоохгүй байгаад гомдолтой байна

0

Интермед эмнэлгийн эмч дөнгөж төрсөн нярайн
эгэмний ясыг хугалсан талаар мэдээлэл сошиал
орчинд цацагдсан. Үүнтэй холбогдуулан манай
сайтын сурвалжлах баг тус нярайн аав ээж хоёроос
нь мэдээлэл авлаа.
Хохирогч ээж: Нөхөр бид хоёр Интермед эмнэлэгт
хэвтэж, жирэмсний хяналтад байсан. Тавдугаар
сарын 27-ны 11 цагт би төрсөн төрөлт хэвийн явагдаад эмнэлэгт хоёр хоноод гарсан. Охин минь
төрснөөсөө хойш дөрвөн хоног огт хөхөө амлаж,
хөхөж чадахгүй байсан. Хөхөө хөхөж чадахгүй л
уйлаад байна гэж бодтол нярайн эхний үзлэгээр эмч
нь шууд өлгийг нь задлаад л нярайн хугаралтай
хүүхэд байна рентгинд харуулья гэсэн.
Тэгээд харуултал зураг дээрх шиг эгэм нь хугарсан
байсан. Эмнэлэгт байх дөрвөн хоногт хэн ч юу ч
хэлээгүй. Бид хоёр эмнэлгийн зүгээс албан ёсны
хариу өгөх байх гэж зөндөө хүлээсэн. Гэвч нэг ч удаа
хариу өгөөгүй. Одоо хүүхдэд маань гарах үр дагавар
юу байгаа билээ, цаашид яах билээ гэдэг асуудал
дээр л ямар ч хариу өгөхгүй байгаад гомдолтой
байна.

Хүүхдээ ажиглаад харахад эгэм нь хугарсан
талынхаа гарыг мөрнөөс дээш хөдөлгөхгүй байгаа. Үнэхээр гомдолтой байна. Тэсэхээ болиод нөхөр
маань өчигдөр пост бичсэн.
Пост бичихээр эмнэлэг нь хурал зарлаж хуралдаж
байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *