Орон сууцны залилангийн гэмт хэрэг өсжээ

0

Улаанбаатар хотын хэмжээнд 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар 42’588 айлын шинэ орон сууцны төсөл зах зээлд идэхтэй хэрэгжиж байна. Гэвч барилгын гүйцэтгэгч компани, санхүүжилт зэргээс хамаарч төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оролгүй хойшилсон барилга элбэг. Үүнийг дагаад орон сууцны залилангийн гэмт хэрэг өссөн үзүүлэлтэй байна. Тодруулбал, 2024 оны эхний улиралд улсын хэмжээнд орон сууцтай холбоотой 714 хохирогчтой 50.1 тэрбум төгрөгийн хохирол бүхий залилангийн хэрэг гарчээ.Энэ нь сүүлийн арван жилийн хугацаанд гарсан орон сууцны залилангийн гэмт хэргийн нийт хохирлоос 5.4 тэрбум төгрөгөөр их үзүүлэлт юм.

Жишээ дурдахад, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Монтайбүрд” ХХК 576 айлын “Хөх дэгд” орон сууцны барилгын хохирогчид өлсгөлөн зарлаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Хохирогчдын хувьд нэг жилийн өмнө байрныхаа төлбөрийг төлсөн бөгөөд барилгын ажил нь эхлээгүй, зөвхөн ухсан нүхнээс өөр зүйлгүй тодорхой шийдэлд хүрч чадахгүй байсаар байна. Монголд энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өссөн ч дээрх жишээ шиг орон сууцны залилангийн эздэд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна.

Сүүлийн арван жилд энэ төрлийн залилангийн 750 хэрэг бүртгэгдэж, 44.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад 96.343 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 32.5 хувь буюу 31 мянга гаруй нь залилах гэмт хэрэг байна. Энэ гэмт хэргийн түгээмэл төрлүүдэд орон сууц, цахим залилан, виз, тээвэртэй холбоотой болон бусад байдлаар үйлдсэн залилангийн хэргүүд багтжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *