Бүгд Найрамдах Латви Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа

0

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Латви Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн газрын захирал Анджейс Виюмсонс “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНЛУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өчигдөр гарын үсэг зурлаа. 

Хоёр улс хэлэлцээр байгуулснаар шууд нислэг үйлдэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Латви болон хойд Европын хэсэгт оршин сууж буй монголчууд, жуулчид хямд нисэх боломжтой болж байна. Мөн манай улсын агаарын тээвэрлэгчид хойд Европын орнууд руу нислэгийн шинэ чиглэл нээх, аяллын дугаар хамтран ашиглах зарчмаар нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болох юм.

Монгол Улс нь БНЛУ-тай 1991 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд гадаад худалдааны эргэлт 2.3 сая ам.доллар байна.

Засгийн газрын Агаарын тээврийн либералчлал, ЗТХЯ-наас дэвшүүлсэн “Хямд тийз-Хүртээмжтэй нислэг” зорилтын хүрээнд олон улсын нислэгийн чиглэл, давтамжийг нэмж 45 улсын 156 цэг рүү нислэг үйлдэх боломжтой болгоод байгааг тус яам мэдээлжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *