ХҮҮХЭД АЛГА БОЛСОН ГЭХ 40 МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ

0

Хүүхэд хохирсон гэмт хэрэг Сонгинохайрхан дүүргийн 1, 17, 18, 33, 28, 29 дүгээр хороодод түлхүү үйлдэгдсэнээс харахад гэр хорооллын хороодод хүүхэд хохирсон гэмт хэрэг гарах нь түгээмэл байна. 

Сүүлийн гурван жилийн байдлаар хохирсон 659 хүүхдийн  48 орчим хувь нь эрэгтэй хүүхэд байгаа бол 65 хувь нь 13 хүртэлх насны хүүхэд байна. 

Тус прокурорын газраас хийсэн судалгаагаар эцэг, эх нь анхаарал халамж хандуулдаггүй, хараа хяналт сул тавьдаг, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг айлын хүүхдүүд гэмт хэрэгт өртөж хохирох нь их байгаа нь тогтоогджээ. Мөн сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүүхэд хоорондын таарамжгүй харилцаа зэргээс шалтгаалан хүүхдийн эрх зөрчигдөхөөс гадна хүүхдийн өөрийн хайхрамж болгоомжгүй байдал гэмт хэрэгт өртөх шалтгаан нөхцөл болсон байна.  

Харин хохирогч хүүхэд гэмт хэрэг үйлдсэн хүнтэй ямар хамааралтай болохыг судалж үзэхэд 323 нь танихгүй, 126 нь төрөл садан, 130 нь зүс таних,  24 нь нэг сургуулийн сурагч байсан байна.  

Судалгаанд хамрагдсан хугацаанд тус дүүргийн хэмжээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн орчинд үйлдэгдсэн 58 хэрэг гарсныг хуулийг дагуу шалгаж, шийдвэрлэжээ. 

Мөрдөн байцаалтын 65 хэргийн хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар холбогдогчийн эцэг, эх, асран хамгаалагч болон байгууллага, албан тушаалтныг иргэний хариуцагчаар татаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. 

Тухайлбал: 

Багш Б нь сурагч Г-г “Хичээл дээр хараалын үг хэллээ” гэх шалтгаанаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан.” гэх хэрэгт багш Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн, шүүхээс 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ. Мөн тухайн ерөнхий боловсролын сургуулийг иргэний хариуцагчаар татаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2 сая 500 мянган төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *