Оюун- Эрдэнэ Лувсаннамсрай

0

Данх

Л.Оюун-Эрдэнэ 1980 оны 6 сарын 23-ны өдөр төрсөн. Тэрээр Улаанбаатар хотод төрсөн ч Хэнтий аймгийн Бэрх тосгонд өссөн.

Тэрээр Монгол улсын цүнх баригчдын хамгийн том төлөөлөл бөгөөд сумынхаа жижүүр, галч хийж байгаад Монгол ардын намын цүнх баригчдын гишгэх ёстой бүх шатыг гишгэж өөрийг нь өөд татсан хүн болгоныг ар нуруунаас нь хутга зоож Монгол улсын ерөнхий сайд хэмээх том албан тушаалд суусан хүн юм. Цүнх баригчид болон төсвийн мөнгөнөөс зоологчдын нүдээр харахад тэрээр бурхан мэт харагддаг байж болох ч жирийн ажлаа хийж яваа иргэн, бизнес эрхэлж яваа хүний өнцгөөс тэрээр Монгол улсын эдийн засгийг элгээр нь бахархалтайгаар шороодуулж гаж хүслээ хангаж буй ерөнхий сайд юм.

Мөн тэрээр Шаадаг-5 багийн 1 бөгөөд тэрээр М.Энхболдыг унагах гол жүжигчдийн нэг юм. 

Түүнийг бахархалтайгаар Монгол улсыг хорлосон гэх баримтуудыг дурдвал:

  1. Би ямар ч албан тушаалд очихгүй гэж хэлсэн шүлс нь ч хатаж амжаагүй байтал тэрээр Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болж байв.
  2. Андлалын хөшөө БАРИВ-НУРААВ зардал нь та бидний төлсөн татварын мөнгөөр.
  3. 3 шатны шүүхээс ял авсан хүн амины хэрэгтэн гэх нэр бүхий 2 иргэнийг хуулийн системийн эсрэг шүүгчид болон хууль сахиулагч нар уруу удаа дараа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сүрдүүлэг хийж шоронгоос суллуулав.
  4. Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг Монгол улсад авч ирсэн иргэдийг ялтан мэт суртал ухуулгыг бүтэн 1 жилийн турш явуулж, хүний хувийн өмчийг хүчээр дээрэмдэх ажиллагааны тэргүүн магнайд мань хүн явж байв. Хувийн өмчийг дээрэмдэх болсон гол учир нь түүний намын ах нарын шахаа хийдэг бүтэн систем нь Эрдэнэт үйлдвэрт бий учраас онцгой дэглэм тогтоож тоглолт хийж дээрэм хийж үзүүлэв.
  5. Оюу-Толгой ХХК-тай хийсэн арбитрын маргаан эцэслэн шийдэгдээгүй ч 2021 онд тус компаниас 1 их наяд 26 тэрбум төгрөгийг гаргуулан авч иргэн бүрд 300 мянган төгрөгийг тарааж баас болгон хувиргасан юм. Хэн ч засгийн газраас мөнгө өгөөч гэж гуйгаагүй шүү дээ.
  6. Цар тахлын эсрэг арга хэмжээ нь бүхэлдээ хааж, боох үйл ажиллагаа байсан боловч 11.2 их наядын төсөв зарцуулсан байдаг. Цар тахлын хүнд хүчир ачааг эмч, сувилагч нар авч гарсан боловч сайд дарга нар нь өөрсдийгөө шагнасан баримтууд хэдийн ил болсон боловч цар тахал дуусаад 2 жил өнгөрсөн ч төсвийн задаргаа нь одоо хүртэл ил болоогүй байна.
  7. Цар тахлын үеэр иргэд, бизнес эрхлэгчдийг бүх аргаар хааж боож байх хугацаанд Цахим үндэстэн шоу зохион байгуулахад түүнийг эсэргүүцсэн иргэд #NoDoubleStandart, #NoNaadam гэх уриатай иргэдийн хөдөлгөөн үүссэн ч тэднийг гадны тусгай албадаас зохион байгуулсан гэж гүтгэн гутаасан. Наадам цуцлагдсаны тэрээр ажиг ч үгүй угаасаа цуцлагдсан байсан юм гэж мэлзэв.
  8. Л.Оюун-Эрдэнэ гэх хүнийг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, ерөнхий сайд байх хугацаанд Нүүрсний хэрэг гэх өндөр дүнтэй гэмт хэрэг гарсан болов ч бусдаас бурууг хайж өөрийнх нь эсрэг жагссан органик жагсаалыг тэрээр Ажлаа хий олон ангит жүжиг болгон завхруулав. Мөн энэ хэрэг дээр нэг ч албан тушаалтан хариуцлага хүлээгээгүй юм.
  9. Түүний зохиосон түгжрэл хариуцсан сайд гэх албан тушаалд томилсон Ж.Сүхбат нь Ногоон автобусны хэрэг гэх гэмт хэрэг үйлдэж бидний төлсөн татварын мөнгийг салхинд хийсгэв. Энэ үйлдэлд мөн хэн ч хариуцлага хүлээгээгүй юм.
  10. Оюун-Эрдэнэ гэдэг хүн ерөнхий сайд болсон цагаас бүх хөгжлийн индексээр уруудах болов. Олон улсын судлаачид Монгол улсад авлига гаарч, хүний эрх, эрх чөлөө хумигдаж байна гэх судалгааг жил болгон гаргасан ч тэрээр үргэлж бусдад бурууг өгч бусдыг сүрдүүлсээр ирэв.
nc-imgs
https://youtube.com/watch?v=764tqfU1XYg%3Fsi%3Dk9GWs3328BhX1UHe

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *