Дархан хотын хүүхдийн тасагт томуу төст өвчнөөр 50-аас дээш хүүхэд ирж байна
Урин дулааны цаг ирж, хүүхэд багачуудын хичээл сургалт амарсан хэдий ч Томуу, томуу төст өвчний тохиолдол их байна. Тодруулбал Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ханиад, томуу, томуу төст өвчин, амьсгалын замын өвчний улмаас өдөрт дунджаар 50 дээш хүүхэд хандах болжээ.
Иймээс эцэг эхчүүд та бүхэнд бага насны хүүхдийг улиралд нь тохируулсан хувцаслах, амин дэмтэй, тэжээллэг хүнс хэрэглэх, ханиад томуу хүрсэн тохиолдолд дур мэдэн эм хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
.