“Бэлтэс мөрөн” ХХК-ийн шүүх хурал 7 дахь өдрөө үргэлжилж байна

0

“Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлагад холбогдох хэргийг шүүх хурал долоо дахь өдрөө хөвсгөл аймагт үргэлжилж байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр эхлэн 7 дахь өдрөө Хөвсгөл аймгийн Спортын ордонд үргэлжилж байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч гурав, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 377, иргэний хариуцагч дөрөв, гэрч нэг, шинжээч нэг, нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч ес, шүүгдэгч нарын өмгөөлөгч долоон хүн оролцож байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *