СЕХ давж заалдвал Н.Номтойбаярын нэр дэвших, эсэхийг Дээд шүүх шийднэ

0

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хуралдаж “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвших эрхтэй гэж шийдвэрлэсэн. Тодруулбал, Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгээгүй СЕХ-ны үндэслэл нь хууль зөрчиж байгаа бөгөөд Н.Номтойбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэр дэвшигчээр бүртгэх үүргийг СЕХ-д өгсөн.Гэхдээ СЕХ өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг хамгаалж давж, заалдах шатны шүүхэд хандах эрхтэй. Хэрвээ СЕХ давж заалдах шатны шүүхэд хандвал Улсын дээд шүүх Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх, эсэх эцсийн шийдвэрийг гаргах юм.Одоогийн байдлаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр албажиж СЕХ-д ирээгүй байгаа аж. Шүүхийн шийдвэр ирсний дараа СЕХ хуралдаж Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хангаж, Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх үү, давж заалдаж Улсын дээд шүүхэд хандах уу гэдэг шийдвэрээ гаргах юм байна. Хэрвээ давж заалдахгүй бол Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх тогтоолыг батлах юм.Энэ сарын 10-нд буюу ирэх даваа гаригт нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Үүнээс өмнө Н.Номтойбаярын асуудлыг шийдэх бололтой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *