Э.Бат-Үүл: Н.Номтойбаярын шүүх хуралд оролцсон СЕХ-ны төлөөлөгчийн өмнөөс бөгс улайв, Л.Оюун-Эрдэнэ очсон бол бас тэгнэ

0

Өчигдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярын нэхэмжлэлийг хэлэлцэж, СЕХ-ны маргаан бүхий акт хууль бус болохыг шүүхээс тогтоож, Н.Номтойбаярт нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг хариуцагч талд даалгасан. Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өөрийг нь сонгуульд оролцуулахгүй байх сонирхол МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой гэж хардаж буйгаа өмнө нь мэдэгдэж байсан. Ингэж хардах шалтгаан нь ЦЕГ-ын удирдлагыг Засгийн газраас томилдогтой холбоотой юм.

Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл Н.Номтойбаярын шүүх хурал болоод түүнтэй холбоотой өрнөсөн улс төрийн үйл явцыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Тэрбээр “Н.Номтойбаярын нэр дэвших асуудлыг хэлэлцсэн шүүх хурал ёстой нээлттэй болсон! СЕХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнөөс, тэнд байсан хүмүүс бүр бөгс улайж суулаа. Л.Оюун-Эрдэнэ, түүний банди нар очсон бол бас тэгнэ. Үнэхээр сонирхож байгаа бол шүүх хуралд оролцож бай. Биеэр үзээгүй байж шүүхийг гүтгэдгээ болих хэрэгтэй!” гэв.

n/a

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *