“Popular Science”: Монголын хүрэл зэвсгийн үед нүүдэлчид тогоог хиам хийх, айраг исгэхэд ашиглаж байжээ

0

Монголын  газар нутгаас олдсон 2700 орчим жилийн өмнө ашиглаж байсан тогоонд судлаачид судалгаа хийжээ. Судалгааны үр дүнгийн талаар “Popular Science”сэтгүүлд нийтэлсэн байна.

  Монголын хүрэл зэвсгийн үед нүүдэлчин ард түмний хэрэглэж байсан тогоонд уургийн өндөр технологийн шинжилгээ хийснээр уг тогоог нь хиам хийх, айраг исгэхэд ашигладаг байсныг тогтоожээ. Шинжлэх ухааны тайлан сэтгүүлд энэ сарын 5-нд нийтлэгдсэн судалгаанд энэ талаар нийтэлсэн байна.  Дорнод буюу Монголын тал нутаг нь цагаан зээр, зээрийн сүрэг ихтэй бөгөөд хүн төрөлхтний өлгий нутаг юм. Анх 2019 онд эндээс олдсон эдгээр эртний тогоонуудыг хожуу хүрэл зэвсгийн үед ашиглаж байсан бөгөөд тэнд амьдарч байсан хүмүүсийн ихэнх нь газар тариалан эрхэлж байгаагүй сүүний мал аж ахуй эрхэлдэг байсан  нь судалгаагаар тогтоогдсон.  Базелийн их сургууль болон Швейцарийн Цюрихийн их сургуулийн биомолекул археологич, судалгааны хамтран зохиогч Шеван Вилкин “Популяр шинжлэх ухаан” сэтгүүлд “Хүн ам нь ямар ч том хотгүйгээр ландшафт даяар тархсан байсан.  Гэхдээ эдгээр малчид санамсаргүй байдлаар тэнүүчлэхгүй, улирлын чанартайгаар  нүүдэллэж байсан” хэмээжээ. Хүмүүс гэр хэмээх бөөрөнхий цагаан майханд амьдардаг байв. Тэдгээрийг зөөвөрлөхөд хялбар бөгөөд өнөөг хүртэл ашиглаж байна. “Хүмүүс нүүдэллэхдээ  шаардлагагүй,  илүү том, хүнд зүйлсийг газарт булж үлдээгээд  дараа жил нь тэр газарт буцаж ирээд  эд зүйлсээ ухаж гаргаж авдаг байсан” гэж Вилкин ярьжээ.

Энэхүү судалгаанд хамрагдсан тогоонуудыг анх Монголын хойд нутгаас  малчид газар доороос олж илрүүлсэн байна. Цацраг нүүрстөрөгчийн шинжилгээгээр тогоонуудыг 2700 орчим жилийн өмнө ашиглаж байсныг тогтоожээ. Судалгааны явцад Вилкин ба түүний баг хоёр металл тогоон дээр уургийн  шинжилгээ хийжээ. Тэд  хонь, ямаанд хамаарах цусны үлдэгдлийг илрүүлжээ.

Судалгааны зохиогч, Мичиганы их сургуулийн археологич Брайан Миллер “Тал нутгийн оршин суугчдын тухай янз бүрийн түүхэн баримтуудаас харахад  тэднийг байнга цус уудаг байсныг харуулж байна” гэж мэдэгджээ. Цусны хиам бэлтгэхийн тулд тогоог ашигладаг байсан гэж багийнхан үзэж байна. “Өнөөдөр цусан хиамыг ихэвчлэн хээр талд хийдэг. Гэхдээ цусыг металл тогоонд цуглуулахын оронд хуванцар саванд цуглуулдаг” гэж Вилкин ярьжээ.

Цусны уурагаас гадна тогоон дотроос сүүний ул мөр илрүүлсэн байна. Тэдгээр нь голчлон сарлаг, үнээнийх байжээ. Өнөөдрийг хүртэл энэ нутагт сарлаг маллаж байгаа бөгөөд үс, сүүний чухал нөөц юм.  Өмнө нь сарлагийн сүүг хэрэглэж байсан анхны нотолгоог МЭ 1270 онд Монголын эзэнт гүрний үеийн олдвороос олж тогтоосон. “Уургууд нь ДНХ-ээс  илүү удаан оршдог. Цаашилбал, уураг нь эд эсээрээ ялгаатай байдаг. Тиймээс бид төрөл зүйлийг ялгаж чаддаг ДНХ-ээс ялгаатай нь бидний олсон уураг нь сүү, цус, арьс, үс гэх мэтийн яг альных нь вэ гэдгийг тогтоох боломжтой байдгаараа онцлог” хэмээжээ.

https://www.yahoo.com/news/bronze-age-nomads-used-cauldrons-090000658.html?fr=sycsrp_catchall

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *