АН-ын дарга Л.Гантөмөр УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх 126 нэр дэвшигчид батламж гардуулжээ

0

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх 126 нэр дэвшигчид батламж гардууллаа.

Ардчилсан намаас олныг төлөөлөх аргаар сонгогдох тойргийн 78 нэр дэвшигч, хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдох намын жагсаалтын 48 нэр дэвшигчид Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр батламж гардуулж, сонгуульд амжилттай оролцохыг хүсэв. 

Тэрбээр “Ардчилсан намаас энэ удаагийн сонгуульд өнгөрсөн 8 жилийн алдааг засах, нас насны төлөөлөл, тэр дундаа ид хийж, бүтээх залуучуудаа дэвшүүлж буйгаа онцлон зарласан бол салбар, салбарын төлөөллүүдийг нэр дэвшүүлсэн нь бодлогын өрсөлдөөн бий болгоно гэдэгт итгэлтэй байна” гэжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *