Ч.Ундрам: Миний хувийн асуудал тусдаа, би хулгай хийж эсвэл албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй

0

Гэр бүлийн асуудлаар хуулийн байгууллагаар шалгагдаж буй УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр “Миний л хувийн асуудал. Хувийн асуудлыг маань ажил төрөлтэй холбож ярьмаагүй байна. Энд ярих, ярихгүй олон зүйл бий. Үйл явдлаас зөвхөн тухайн нөхдүүдэд ашигтай хэсгийг тасдаж, олон нийтэд худал гүтгэлгийг нотлох баримтгүйгээр бичлэг цацсан. Энэ асуудал хуулийн байгууллагаар эхнээсээ шийдэгдээд явж байгаа. УИХ-ын гишүүний өргөсөн тангараг болон ёс зүйн хувьд харшилсан зүйл байхгүй. Би хулгай хийж эсвэл авлига, албан тушаалын гэмт хэрэгт огт холбогдоогүй, өргөсөн тангаргынхаа дагуу ажиллаад ирсэн. 

Нийгмийн сүлжээнд цацагдсан бичлэгээс үүдэж хүүхдүүд маань сэтгэл санааны хүнд нөхцөл байдалд орсон. Бид гурав гурвуулаа сэтгэлзүйчээс зөвлөгөө авсан. Миний хүүхдүүд суурь хүчирхийлэлд байсан тийм шинж байхгүй, мэргэжлийн хүмүүс сорил ч авсан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас шинжээчийн баг ирж ажиллаад Б.Наранцацралтыг хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзээд торгууль тавьсан” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *