Монголын олон суваг дамжуулагчдын холбооны дэргэдэх Хууль, эрх зүйн зөвлөл байгуулагдлаа
Монголын олон суваг дамжуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурлын шийдвэрээр холбооны дэргэдэх Хууль, эрх зүйн зөвлөл байгуулагдах шийдвэр гарч 2023.03.14-ны анхны хурлаа амжилттай зохион байгууллаа.
Энэхүү зөвлөл нь Салбарын хууль тогтоомжийн төлөв байдал, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд санал дүгнэлт өгөх, салбарын байр суурийг илэрхийлэх, эрх зүйн мэдээ, мэдээллийг түгээх чиглэлээр ажиллах юм.
Уулзалтаар зөвлөл байгуулагдснаар олон талын ач холбогдолтой талаар онцолж, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн байна.
“ДДЭШ” ТВ ХХК-ийн Хуульч Д.Ганзориг гишүүдийн 100% саналаар Зөвлөлийн даргаар сонгогдон ажиллахаар болсон байна.