“ЧИНГИС ХААН” МУЗЕЙ ТАЛБАЙН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ АЗИД ЭХНИЙ 10-т ЭРЭМБЭЛЭГДЭЖ БАЙНА
“Чингис хаан” Үндэсний музейн нийт 11 мянга гаруй үзмэрийн 92 хувь нь эх үзмэр.
Монгол Улсын соёл, урлагийн салбарт сүүлийн 100
жилд өрнүүлсэн хамгийн том, түүхэн бүтээн
байгуулалтын нэг бол “Чингис хаан” үндесний музей
юм. Учир нь, барилгын талбайн хэмжээгээрээ Азид
эхний 10-т эрэмбэлэгдэж буй тус музейг “National
Geographic”-гаас заавал зочлох 20 музейн нэгээр
буюу соёлын орон зайгаар нэрлэсэн байдаг.
Олон усын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэл
бүхий “Чингис хаан” үндэсний музей есен давхар, 22500 ам метр талбайтай. Музейг хоёр жилийн өмнө буюу 2022 онд ашиглалтад оруулснаас хойш 270
мянга гаруй хүн зочилсны 50 гаруй хувь нь бага насны хүүхдүүд байна. Тус музей Монголын анхны төрт улс Хүннү эзэнт улсаас эхлэн ХХ зуунд хэрхэн
дахин сэргэсэн хүрталх монголчуудын төрт ёсны
түүхийг бүрэн илтгэх 4647 дэд элементээс бүрдсэн
11324 ширхэг үзмэртэй аж.
Түүнчлен тус музей нь үзмэрийг судлан шинжлэх,
сэргээн засварлах лаборатори, үзмэрийг аливаа
эрсдлээс хадгалан хамгаалах системтэй бөгөөд
өрөөний чийгшил, дулаан, агаар сэлгэлт зэргийг
танхим бүрдээ тохируулах соёлын салбарын шилдэг
бүтээн байгуулалтын нэг юм.