Энэ 7 хоногт Монгол Улсад

0

2024 оны зургаадугаар сарын 10-16-нд болох үйл явдлын тойм

Улаанбаатарт:

6 дугаар сарын 10-нд: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн 1336 хүнийг олон нийтэд мэдээлнэ.

6 дугаар сарын 10-нд: 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно.

6 дугаар сарын 10-нд: Улаанбаатар театрын уран бүтээлчид гадаад, дотоодын аялагч, жуулчдад зориулсан “Тал нутгийн аялгуу” тоглолтоо толилуулна.

6 дугаар сарын 11-нд: Монгол-Лаосын бизнес уулзалт МҮХАҮТ-д болно.

6 дугаар сарын 11-12-нд: Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

6 дугаар сарын 11-нд: Монгол-Камбожын нөхөрсөг тоглолт /FIFA INTERNATIONAL FRIENDLY MATCH TIER1/ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. 

6 дугаар сарын 11-нд: Монголоос Английн Манчестер хот руу унадаг дугуйгаар аялалд гарсан, хөлбөмбөгчин залуу Б.Очирваань эх орондоо ирж Нисэхийн тойргоос Д.Сүхбаатарын талбай хүртэл дугуйтайгаа явна.

6 дугаар сарын 12-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

6 дугаар сарын 15-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид А.Аданы хөгжим “Жизель” балетыг тайзнаа толилуулна.

6 дугаар сарын 15-нд: Дурсамж, Freezone, Салхи, Take off хамтлаг “Melodic Night” тоглолтоо MARQUEE клубт тоглоно.

УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулж иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ оны дөрөвдүгээр 29-нөөс зургаадугаар сарын 29 хүртэл зогсоогоод байна.

“Бодлогод залуусын хяналт” ТББ-аас зохион байгуулж буй Сайн дурын ажиглагч бэлтгэх сургалт үргэлжилж байна.

Орон нутагт:

6 дугаар сарын 13-нд: Дундговь аймагт Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас оюутан залуучуудад хөдөлмөрийн харилцааны сургалт зохион байгуулна.

6 дугаар сарын 11-12-нд: Сүхбаатар, Дорнод аймагт “Органик Монгол хөтөлбөр” Гидропоник Тариаланчдын Мэргэжлийн холбооноос хамтран зохион байгуулж буй хүнсний ногоочдод зориулсан танилцуулга, нээлттэй өдөрлөг болно.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд олон улсын тогооч, зөөгч, бармен, нарийн боовчины мэргэжил олгох сургалт үргэлжилж байна.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *