Газын плитк дэлбэрч, дөрвөн хүн түлэгджээ
Газын плитк дэлбэрч, дөрвөн хүн түлэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр энэ сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт газ дэлбэрсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн нутаг дэвсгэр Эмээлтэд монгол гэрт газын плитк дээр хийж байсан хоолоо гаргах үед дэлбэрч, 9-13 насны гурван хүүхэд, нэг том хүн гэмтэж ГССҮТ-д хүргэгдсэн байна.
Өнгөрсөн онд газ дэлбэрсэн гэх зургаан дуудлага мэдээлэл зургаа бүртгэгдэж байсан бол энэ оны эхний таван сард 11 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, нэмэгджээ.
- Хийн баллоныг дулаан үүсгэгч халаагуураас 1.5 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байрлуулах
- Ахуйн газыг ажиллуулж байхдаа хараа хяналтгүй орхихгүй байх
- Бага насны хүүхэд болон газын төхөөрөмж ажиллуулж мэддэггүй хүнээр ажиллуулахгүй байх дүрмийг баримтлахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.