Бугын эвэр түүх гэж яваад баавгайд бариулсан байж болзошгүй хэрэг гарчээ

0

Бугын эвэр түүх гэж яваад баавгайд бариулан нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд баавгайд бариулан нас барсан хүн байна гэх дуудлага тус аймгийн Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийн газар руу машинтай очих боломжгүй байсан учир цагдаагийн алба хаагчид 100 км газрыг морьтой явж очсон байна.

Урьдчилсан байдлаар тус аймгийн иргэн Б тавдугаар сарын 20-нд бугын эвэр түүхээр ойн гүн рүү орж, тавдугаар сарын 27-нд баавгайд бариулан амь насаа алдсан байж болзошгүй байдал тогтоогдсон байна.

Аялал зугаалгын сарууд эхэлж байгаатай холбогдуулан иргэд ан гөрөө хийх, эмийн ургамал түүхээр баталгаагүй замаар явах тохиолдол гарч байна. Иймд иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь насыг сахин хамгаалж эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *