Н.Номтойбаяр: Миний нэр дэвших эрхийг олгох шүүхийн шийдвэр албажсан

0

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр жагсаалтаа ахалж, УИХ-ын сонгуульд оролцоно.

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг олгох шүүхийн шийдвэр зургаадугаар сарын 6-нд гарсан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Сонгуулийн Ерөнхий Хороонд даалгаж шийдвэрлэсэн юм.

Тэгвэл тус шүүхийн шийдвэр албажсан эсэхийг “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяраас тодруулахад “Миний нэр дэвших эрхийг олгох шүүхийн шийдвэр албажсан” гэлээ.

Тус шийдвэр албажсанаар “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр жагсаалтаа ахалж, УИХ-ын сонгуульд оролцохоор болж байгаа юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *