Автомашины импорт өмнөх оноос хоёр дахин өсөж, Тяньжины боомтын ачааллыг эрс нэмэгдүүлэв

0
  • Он гарсаар зургадугаар сарын 10-ны байдлаар Монгол Улсад импортолсон автомашины тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 93.3 хувиар өсөөд байна.
  • Монгол Улсад импортолж буй автомашины 90 гаруй хувийг Японоос импортолдог.
  • БНХАУ-ын Тяньжин боомтоос Монгол руу тээвэрлэхээр хүлээгдэж буй чингэлгийн тоо 5450 хүрээд байна.

Он гарсаар зургадугаар сарын 10-ны байдлаар Монгол Улсад нийт 52.4 мянган ширхэг суудлын автомашин импортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 93.3 хувиар өссөн үзүүлэлт хэмээн Гаалийн ерөнхий газраас мэдээлээд байна. Түүнчлэн энэ хугацаанд импортолсон ачааны машины тоо мөн өмнөх оны мөн үеэс 44.3 хувиар өсөж, 12.5 мянгад хүрээд байна.

Монгол Улсад импортолж буй автомашины 90 гаруй хувийг Японоос импортолдог ба Тяньжины боомтоор дамжуулан тээвэрлэдэг аж. Япон улсаас импортолсон автомашины тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад ийнхүү хоёр дахин өссөн нь Тяньжин боомт дахь Монгол руу ачигдах чингэлэг тээврийн ачааллыг эрс нэмэгдүүлээд байгаа аж.

БНХАУ-ын Тяньжин боомтоос Монгол руу тээвэрлэхээр хүлээгдэж буй чингэлгийн тоо 5450 хүрээд байгааг Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдээлээд буй.    

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *