Цахилгаан тамхи аюулгүй гэдэг нь батлагдлаа
Шинэ Зеаланд улсын эрүүл мэндийн яамнаас цахилгаан тамхитай холбоотой мэдэгдэл гаргажээ. 2011 онд Шинэ Зеланд улсын Засгийн газраас “Тамхигүй – 2025” зорилт дэвшүүлсэн. Энэ зорилт нь тамхины тархалтыг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах зорилготой билээ.
Шинэ Зеланд улсын Эрүүл мэндийн яамны зүгээс вапингийн /цахилгаан тамхи/ бүтээгдэхүүн нь “Тамхигүй – 2025” зорилтод хүрэхэд хувь нэмрээ оруулах боломжтой бөгөөд одоо байгаа томоохон тэгш бус байдлыг тасалдуулах боломжтой гэж үзэж байна.
Вапингийн бүтээгдэхүүний нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад туслах боломж нь Шинэ Зеландын өдөр бүр 550,000 тамхи татдаг хүмүүст тамхинаас гарах гарц болж чадах эсэхээс шалтгаалж, хүүхэд болон тамхи татдаггүй хүмүүст тамхи татах арга замыг нэмж бий болгохгүй гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яам тамхинаас гарах бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсч буй тамхи татдаг хүмүүсийг тамхинаас гарах “орон нутгийн үйлчилгээ”-ий дэмжлэгийг авахыг уриалж байна. Тамхинаас гарах орон нутгийн үйлчилгээ нь тамхичдад амжилттай тамхинаас гарах хамгийн сайн боломжийг олгодог бөгөөд тамхинаас гарахыг хүсч буй тамхичдыг цахилгаан тамхин бүтээгдэхүүний тусламжтайгаар дэмжих ёстой.
Шинжээчдийн үзэж байгаагаар цахилгаан тамхи нь тамхи татахаас хамаагүй бага хор хөнөөлтэй боловч бүрэн гэм хоргүй гэж үзэх нь учир дутагдалтай. Цахилгаан тамхины уурнаас хорт хавдар үүсгэгч бодис зэрэг олон төрлийн бодис илэрсэн боловч ерөнхийдөө тамхины утаанаас хамаагүй доогуур буюу хор хөнөөл учруулахгүй түвшинд байдаг гэж үзсэн. Тамхичдын хувьд цахилгаан тамхин бүтээгдэхүүн рүү шилжих нь тэдний болон эргэн тойрныхоо хүмүүсийн эрүүл мэндэд учрах эрсдлийг бууруулах магадлал өндөр байдаг.
Вапингийн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу ашиглах үед хэрэглэгчдэд никотины хордлого үүсгэх эрсдэлгүй боловч вапингийн шингэн нь хүүхдэд аюул учруулахгүй байх савлагаатай байх ёстой. Вапингийн бүтээгдэхүүнүүд нь никотин болон бусад бодисыг бага хэмжээгээр агаарт цацаж, ойр орчмын хүмүүсийн эрүүл мэндэд ямар нэгэн эрсдэл учруулдаггүй.
Шинэ Зеланд улсын Эрүүл мэндийн яам тамхи татах бүтээгдэхүүний хэрэглээ, хувь хүн болон хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, тэр дундаа бүтээгдэхүүн, нотлох баримт, технологи хөгжихийн хэрээр тамхинаас гарах урт хугацааны үр нөлөө, үр дүнтэй байдалд хяналт тависаар байх болно.Ыы
Мөн Эрүүл мэндийн яам нь тамхины үйлдвэрлэлийн арилжааны болон бусад ашиг сонирхлоос нийгмийн эрүүл мэндийн бодлогыг хамгаалах талаар ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн 5.3-т заасан үүргээ үргэлжлүүлэн биелүүлнэ.
Эх сурвалж: https://www.health.govt.nz/…/position-statement-vaping