УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт “Хямд тийз-хүртээмжтэй нислэг” зорилт дэвшүүлж, нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Энэ хүрээнд “Изинис Эйрвэйз” ХХК 2024 оны долоодугаар сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Прага чиглэлд долоо хоногт 2 удаа буюу Лхагва, Бямба гарагт нислэг үйлдэнэ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.