Б.Жавхлан: Хөгжлийн томилолт аван нэг цул, хүч болон ирлээ
УИХ-ын 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгох сонголтыг бидэнд өгч байгаа. Хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа албан ёсоор өнөөдрөөр эхэлж байна. УИХ-ын сонгуулийн 5-р тойрог Төвийн бүсэд МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ Ардын хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймгаас эхэллээ.
10 мандат бүхий тус тойрогт Монгол ардын намаас мандат өвөрлөн ирсэн 10 нэр дэвшигчийг нэр дэвшигч Болдын Жавхлан ахлан Ард түмний ялалт байгуулахаар ийнхүү сурталчилгааны ажлаа эхлээд байна.
УИХ-ын сонгуулийн 5-р тойрог Төвийн бүсэд МАН-аас нэр дэвшигч Болдын ЖАВХЛАН сурталчилгааны нээлтэд хэлсэн үгэндээ “Газарзүй, тээвэр ложистик, төвлөрсөн дэд бүтэц, хүнд, хөнгөн үйлдвэрлэлээрээ өөрийн гэсэн онцлог, давуу талтай Төвийн бүс нутгаа эдийн засгийн төв цэг болгох зорилго доор бид хөгжлийн томилолт аван нэг цул, хүч болон нэгдлээ. Бидний төлөвлөгөөгөөр манай бүс нутаг тээвэр ложистикийн давуу талаа ашиглаж худалдааны чөлөөт бүсүүд дагасан аялал жуулчлал хөгжүүлсэн, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж ирсэн уламжлалаараа эрчимжсэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн кластеруудаа өргөжүүлсэн, уул уурхайн баялаг нөөцдөө түшиглэсэн хүнд ба хөнгөн аж үйлдвэрийн цогцолборуудтай, шинжлэх ухаан технологийн төв цэг болох юм. Иргэд сонгогчид та бүхний маань сонголт алсын хараатай онч мэргэн байг ээ” гэлээ.