СЭДЭВ: УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ Э.БАТШУГАР СХД-ИЙН 22,33-Р ХОРООНЫ ИРГЭД, СОНГОГЧИДТОЙ УУЛЗЛАА

0

УИХ-ын сонгуулийн 11-р тойрог СХД-т нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Э.Батшугар СХД-ийн 22,33 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Мөн Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаар дамжууулан орон сууцны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ингэснээр СХД-ийн иргэдийн амьдрал, эдийн засгийн чадамж сайжрах юм.
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 11-р тойрог буюу СХД-т МАН-аас нэр дэвшигч УИХ-н гишүүн Э.Батшугар сонгогчидтой уулзлаа. Өнөөдөр СХД-ийн 22,33 -р хорооны иргэд, сонгогчидтой уулзсан юм. Нийслэлийн хүн ам төвлөрсөн, СХД-ийн хувьд иргэдийг орон сууцжуулах шаардлагатай байгаа. үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц гэсэн гурван асуудалд зарцуулахаар болсон. Тэгвэл МАН-ын мөрийн хөтөлбөрт түрээслээд өмчлөх хэлбэрээр “миний түрээсийн орон сууц” хөтлөбөр, эрчим хүч, байгаль орчинд ээлтэй орон сууц барих, засварлахад хөнгөлөлттэй зээл олгох зэргээр иргэдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр нийслэлийн байнга ярьдаг хөрс, ус, агаарын бохирдол буурахад чухал нөлөө үзүүлэх юм.
Э.БАТШУГАР МАН-ААС СХД-Т НЭР ДЭВШИГЧ харин макро эдийн засгийн хувьд шинэ сэргэлтийн бодлогоор дамжжуулан дотоодын аан, бизнес эрхлэгч нарыг дэмжиж, эдийн засгийг 7 хувиар өсгөх зорилт тавиад байна. Мөн нүүрсний экспортын орлогыг өсгөснөөр днб, эдийн засаг цаашид тогтвортой өсөх юм.
Э.БАТШУГАР МАН-ААС СХД-Т НЭР ДЭВШИГЧ
схд-т 4 сургууль, нэг цэцэрлэгийн барилгын бүтээн байгуулалтын ажил хийгдж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад орж боловсролын салбарт тулгамдсан асуудал шийдэгдэж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *