Архангай аймагт ирэх сарын 20-ны өдөр болох “The Hu” хамтлагийн тоглолтын тасалбар 95 мянган төгрөгөөр худалдаанд гарчээ

0

Архангай аймагт зохион байгуулагдах “Ара” фестивалийн үеэр “The Hu” хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулах талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. 

Энэхүү тоглолт ирэх сарын 20 /2024.07.20/-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сум дахь “Ара” цэнгэлдэх хүрээлэн болох бөгөөд тоглолтын тасалбар 95 мянган төгрөгийн үнэтэйгээр өчигдөр /2024.06.10/-өөс худалдаанд гарсан байна. “Ара” фестивалийн гол зорилго нь Хангайн бүс рүү аялагч, жуулчдын урсгалыг бий болгож Монголын нүүдлийн өв соёлыг таниулан сурталчлах, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлийг толилуулах, уламжлалаа хайрлан хүндэтгэх сэдлийг төрүүлэх, дэлгэрүүлэх, мөн олон улсын жуулчдад жил бүр үзүүлэх аялал жуулчлалын Хангайн бүсийн бүтээгдэхүүнийг бий болгоход оршиж байгаа гэж Монцамэ агентлаг мэдээлжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *