Халууны улиралд хоол, хүнсийг зөв хадгалж хэрэглэе
Халууны улиралд хоол, хүнсийг зөв хадгалж хэрэглэхийг НЭМҮТ-өөс зөвлөлөө. Үүнд:
- Хоол хүнсийг угаалга цэвэрлэгээ, ариутгалын бодисоос тусад хадгална
- Шууд идэх хүнсийг түүхий хүнснээс тусад нь хадгална
- Хүнсний зүйл хадгалах тавиурыг шалнаас 30см-ээс дээш байрлуулна
- Хоол бэлтгэж байхад цэвэрлэгээ бүү хийгээрэй
- Хүнстэй харьцах гадаргууг цэвэр байлгана
- Сав суулгыг цэвэр байлгаарай.