Х.НЯМБААТАР: МЕТРО БАЙГУУЛАХ АЖИЛ ЗОГСОХГҮЙ, ҮРГЭЛЖИЛНЭ

0

Улаанбаатар хот метротой болоход зөвлөх үйлчилгээ үзүүлэх II шатны сонгон шалгаруулалтад Орос, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгийн компани бичиг баримтаа ирүүлсэн. Үүнээс БНСУ-ын “Dohwa Engineering”, “Korea national railway”, “Korea railroad corporation”, “Soosung Engineering” компаниудын хамтарсан түншлэл шалгарсан болохыг хотын дарга Х.Нямбаатар зарлалаа. Түүнчлэн “Dohwa Engineering” компанийг хамгийн сайн нь гэж үзсэн байна. 

Хотын дарга хэлэхдээ, “Хэдийгээр улс даяар сонгуулийн кампанит ажил эхэлсэн ч нийслэл Улаанбаатар хотын төлөвлөсөн ажлууд хуваарийн дагуу явагдаж байна. Тавдугаар сард социологийн судалгааны байгуулагуудаар хийлгэсэн судалгаагаар нийслэлд тулгамдаж байгаа асуудлуудыг иргэдийн дийлэнх олонх нь авто замын түгжрэлийг бууруулах ёстой гэдэг хариултыг өгсөн. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь метроны төсөл үргэлжлэх болов уу гэдэгт эргэлзэж байна. 2014 онд хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-ийн үндсэн дээр бид олон улсын худалдан авах ажиллагааны аргачлалаар метроны бүтээн байгуулагчийн сонгон шалгаруулалтыг явуулж байна” гэлээ.

Улмаар “Dohwa Engineering” компанид хүргүүлснээс хойш тав хоногийн дотор ямар нэгэн маргаан гарахгүй бол тав хоногийн дараа гэрээний үндсэн хэлэлцээр эхэлж, геологийн судалгаа хийх аж. “Dohwa Engineering” Co, Ltd 145 тэрбум 911 сая төгрөгийн үнийн санал ирүүлээд байсан юм. Тус компани нь Ази, Африк, Латин Америкийн орнуудад метроны төсөл хэрэгжүүлжээ. ,,,Үргэлжлүүлэн тэрбээр “Ойрын зургаан жилийн дотор иргэдийн 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог болох зорилтыг тавьж байгаа. Метро байгуулснаар авто замын түгжрэл 40 гаруй хувиар буурна гэсэн тооцоолол бий” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *