Сүхбаатар аймгийн АН-д ажилладаг хоёр менежер, ИТХ-ын даргын хүү нартай хамтран зургаан охиныг хүчиндсэн байж болзошгүй
Сүхбаатар аймгийн Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан хоёр менежер нь бүлэг хүчингийн хэрэгт холбогджээ.
Тэгвэл хохирогчийн мэдээлснээр УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Төмөрхүү, Т.Пүрэвхатан нарын сурталчилгаанд ажиллахаар Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт очсон зургаан охиныг “Дарьганга” буудалд хүчиндсэн байж болзошгүй хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярын хүү Х.Тэнүүнбилэг, Шүүхийн Шийдвэрийн хурандаа Г.Цэргийнхүүгийн хүү Ц.Маргад нар хэсэг нөхдийн хамт өчигдөр орой буудлын дор байрлах караокед архидан согтуурч, улмаар охидын буусан буудлын өрөөнд үргэлжлүүлэн архидсан гэх. Архидалт хавтгайрч Х.Тэнүүнбилэг, Ц.Маргад нар сурталчилгаа хийхээр очсон охидыг бүлэглэн хүчирхийлэх гэсэн байж болзошгүй байна.
Одоогийн байдлаар энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв.