“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр сонгуулийн сурталчилгаагаа улс төрийн замналаа эхлүүлсэн Дорнод аймгаас эхэллээ
“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа улс төрийн замналаа эхлүүлсэн Дорнод аймгаас эхэллээ. Тэрээр Дорнод аймгаас хоёр ч удаа УИХ-д сонгогдож, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болж байсан билээ.
“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа улс төрийн замналаа эхлүүлсэн Дорнод аймгаас эхэллээ. Тэрээр Дорнод аймгаас хоёр ч удаа УИХ-д сонгогдож, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болж байсан билээ. Тэрээр уулзалтыг нээж эхлүүлсэн үгэндээ “Гэртээ ирэх сайхан байна. УИХ-ын гишүүн ноён, дарга биш гэдгийг намайг УИХ-д байхад Дорнодчууд маань маш сайн ойлгосон. УИХ-ын гишүүн гэдэг нийгмийн л ажилтан. Ийм л зарчимтай явж ирсэн. Цаашдаа ч бид ийм байх болно.
Төрийн бодлогын төвд ямар хүмүүс байх вэ гэдгийг бодлого маань өөрөө захиалсан. Цөөнгүй хуульчдыг нэр дэвшүүлж байгаа. Нийт 16 хуульч бий. Улсын Их хурал бол хууль тогтоох мэргэжлийн байгууллага. Тэр ч утгаараа хуульчид байх ёстой. Төр, засаг хамтарч байж бид цаашдаа хөгжлийн асуудлыг ярина. Хамтарч байж бид хулгай, авлигыг таслан зогсооно. Намын эрх ашиг 80 дугаар асуудал байж улс эх орны ашиг эн тэргүүнд тавигдана” гэлээ. “Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт Ч.Эрдэнэбат, Э.Ундармаа, Ш.Бямбатогтох, Т.Бат-Оргил, Э.Заягэгээ нар дэвшиж байгаа юм.
“Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Эрдэнэбат: Эвслийн мөрийн хөтөлбөрт иргэдийг насны үечлэлээр, нийгмийг ач холбогдлоор нь ангилж оруулсан нь онцлог. Тодруулбал, хүн төвтэй мөрийн хөтөлбөр болсон. Намууд байшин, зам барина гэх зэргээр хөтөлбөртөө тусгачихдаг. Гэтэл түүнийг ашиглах хүн нь өөрөө аз жаргалгүй болчихдог байсан. Хүнээ боддоггүй бас биелдэггүй мөрийн хөтөлбөрүүдтэй байсан. Зүүн бүсийн хувьд ложистик, ажлын байр, хот төлөвлөлтийн асуудлууд байгаа. Энэ бүхнийг шийдэх илүү их инноваци шингээсэн хөгжлийн асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан.
“Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшигч Т.Бат-Оргил: Их энгийнээр хэлвэл бид төрийг ард түмнийх болгох хэрэгтэй. Бид намын дарангуйлал дор их удаан оршлоо. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төр маань харийн түрэмгийлэгчийн амбан шиг байж, ард түмнийхээ хүслийг сонссонгүй. Нялх хүүхдүүдтэй харьцаж байгаа юм шиг та нарт энэ л хэрэгтэй гэж шууд тулгадаг. Энэ явдлыг таслан зогсоож, монголчууд юу хүсэж, яаж амьдрахыг зорьж байна вэ гэдгийг сонсох зорилготой. Бид Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой. Дорнод бол маш чухал бүс. Чойбалсан бол олон улсын хуурай боомт болох учиртай хот юм. Тэр чиглэл рүү бид ажлаа эрчимжүүлэх ёстой. Зүүн бүс маань тэр чигээрээ Зүүн өмнөд Азитай холбох төмөр зам дайрч өнгөрөх стратегийн ач холбогдолтой бүс. Монгол Улсад боомт байхгүй. Бид хилийн гацааг л боомт гээд нэрлээд сурчихсан. Чойбалсан бол жинхэнэ утгаараа боомт болох ёстой. Түүнийгээ дагаад иргэдийн амьдрал сайжрах хэрэгтэй.
“Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшигч Ш.Бямбатогтох: “Үндэсний Эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрийн цөөнгүй заалтад эрүүл Монгол хүн бүтээх тухай орсон. Миний хувьд спортын хүн. Энэ ч утгаараа тус салбарын хөгжлийн асуудалд илүүтэй анхаарал хандуулна. Энэ нь зөвхөн их спортын тухайд биш нийтийн биеийн тамирыг онцолж байгаа хэрэг юм. Дээрээс нь Дорнод аймгийн хувьд хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, спорт заал тун хомс байгаа. Энэ чиглэлд анхаарч ажиллах болно.