Ч.Номин СХД-ийн 22, 33-р хорооны иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа

0

Өнгөрсөн найман жилд СХД-т хамгийн их бүтээн байгуулалт хийгдэж 25 цэцэрлэг 7 сургууль шинээр байгуулагдаж, Хүүхэд залуучуудын шинэ театртай болсон. Энэ мэт хийсэн ажлуудаар нь дүүргийн сонгогч иргэд талархан нэр дэвшигчдийг хүлээж авсан юм.

Тэгвэл нэр дэвшигч Ч.Номингийн танилцуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрт хүн амын нягтаршил, газар зүйн онцлогт тохирсон “20 минутын хот” болон бага сургуулиудын цогцолборыг байгуулах шийдэл тусгагджээ. Энэ хүрээнд, шинэ суурьшлын бүсүүд болон хүн амын төвлөрөл эрчимтэй нэмэгдэж буй СХД-ийн 22, 33-р хорооны иргэдтэй уулзаж, хөгжлийн шинэ чиг хандлагыг мөрийн хөтөлбөрт хэрхэн туссаныг танилцууллаа.
Мөн иргэдийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх, сургууль, ажил, үйлчилгээг ойртуулсан, дахин төлөвлөлт, дэд бүтцийн шинэлэг шийдлүүдийг хэрэгжүүлэхээр зорьсон байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *