СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны охин “Шалгалтандаа унасан” гэх шалтгаанаар амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарлаа
Ерөнхий боловсролын сургуулийн сурагч амиа егүүтгэсэн байж болзошгүй харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдөр 19 цаг 59 минутад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар байрны .. тоотод өөрийгөө боомилсон хүн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн амь хохирогч нь 16 настай ЕБС-ийн сурагч байсан байна. Тэрээр “Шалгалтандаа унасан” гэх шалтгаанаар ийнхүү амиа егүүтгэсэн байж болзошгүй байгаа аж.
Иймд эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ сайтар ярилцаж, ойлголцох, сэтгэл зүйг нь байнга анзаарч, зөвлөж байхыг анхааруулж байна.