“Apple” компанийн хувьцааны ханш 7 хувиар өсөж, бүх цаг үеийн дээд түвшнийг шинэчиллээ

0
  • Технологийн гигант “Apple” өөрсдийн хиймэл оюун ухааны шинэчлэлээ танилцуулснаар тус компанийн хувьцааны ханш 7 хувиар өсөж, нэгж хувьцааны үнэ 207.15 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд түвшнийг шинэчиллээ.
  • Энэхүү шинэчлэлүүд нь iOS 17 шинэчлэлийг дэмжиж буй бүхий л төхөөрөмжид нэвтрэх боломжтой хэмээн мэдэгдсэн бөгөөд iOS 17-г дэмжихгүй төхөөрөмжийг эзэмшиж буй хэрэглэгчид хиймэл оюуны хэрэгслүүдэд хандахын тулд iPhone утсаа шинэчлэх шаардлагатай болох аж.
  • “Энэхүү хиймэл оюуны хэрэгсэл нь “Apple” компанийн ялгарлыг нэмэгдүүлж, байр суурийг бэхжүүлж байна” хэмээн “Morgan Stanley”-ийн шинжээчид онцолжээ.

“Энэхүү хиймэл оюуны хэрэгсэл нь “Apple” компанийн ялгарлыг нэмэгдүүлж, байр суурийг бэхжүүлж байна” хэмээн “Morgan Stanley”-ийн шинжээчид онцолжээ.

Технологийн гигант “Apple” өөрсдийн хиймэл оюун ухааны шинэчлэлээ танилцуулснаар тус компанийн хувьцааны ханш 7 хувиар өсөж, нэгж хувьцааны үнэ 207.15 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд түвшнийг шинэчиллээ.

Даваа гарагт зохион байгуулагдсан WWDC хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр iPhone гар утас үйлдвэрлэгч Siri болон ChatGPT-ийн нэгдэл, шинэ эможи мөн өөрсдийн Apple Intelligence зэрэг олон шинэ хиймэл оюуны функцүүдийг танилцуулсан юм. Энэхүү шинэчлэлүүд нь iOS 17 шинэчлэлийг дэмжиж буй бүхий л төхөөрөмжид нэвтрэх боломжтой хэмээн мэдэгдсэн бөгөөд iOS 17-г дэмжихгүй төхөөрөмжийг эзэмшиж буй хэрэглэгчид хиймэл оюуны хэрэгслүүдэд хандахын тулд iPhone утсаа шинэчлэх шаардлагатай болох аж.

“Энэхүү хиймэл оюуны хэрэгсэл нь “Apple” компанийн ялгарлыг нэмэгдүүлж, байр суурийг бэхжүүлж байна” хэмээн “Morgan Stanley”-ийн шинжээчид онцолжээ.

Түүнчлэн, эдгээр функцүүд нь хэрэглэгчдийг iPhone-оо шинэчлэхэд түлхэц болох бөгөөд энэ нь “төхөөрөмжийг солих үйл явцыг хурдасгах”, улмаар компанийн борлуулалтыг дэмжих болно гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *