Намын жагсаалт тэргүүлэгчид хэр хөрөнгөлөг вэ
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид АТГ-т ХОМ-ээ гаргасныг олон нийтэд нээлттэй болгоод байна. Намын жагсаалт тэргүүлэгчид хэр хөрөнгөлөг хүмүүс вэ гэдгийг харьцуулан хүргэе.
-Г.Лувсанжамц гадаад, дотоодын дансанд 340 саяын хадгаламжтай-
Нэг. МАН-ын жагсаалтын дэслэлийн нэгдүгээрт бичигдсэн Ганзоригийн Лувсанжамц
- Өөрийн орлого: 204 сая
- Гэр бүлийн орлого: 409.9 сая
- Орон сууц: 350 сая
- Автомашин: 25 сая Toyota, LEXUS RX330- 1
- Газар: 20 сая
- Үнэт эдлэл: 134.7 сая
- Хадгаламж: дотоодод 340 сая / гадаадад 118.8 сая
- Авлага: 4 сая
- Компани: “Эм Ай Си монголиан инновейшн корпорейшн” ХХК 50%, “Эйч Си андэрсэн” ХХК 5%
-Л.Гантөмөр 705 саяын орон сууц, 300 саяын машинтай-
Хоёр. АН-ын жагсаалтыг тус намын дарга Лувсаннямын Гантөмөр өөрөө тэргүүлж буй билээ.
- Өөрийн орлого: 31 сая
- Гэр бүлийн орлого: 2 сая
- Орон сууц: 705 саяын 4
- Автомашин: 319 сая Nissan, Patrol- 1
- Мал: 175 сая адуу-160, үхэр-10
- Хадгаламж: 25.5 сая
- Зээл: 121.6 сая, 54.7 сая
- Компани: “Астрарүүт” ХХК 17,15%
-А.Ундраа 905 саяын үнэт эдлэлтэй ч, 8 саяын машинтай гэж мэдүүлжээ-
Гурав. “Үндэсний эвсэл”-ийг Н.Номтойбаяр биш Агваанлувсангийн Ундраа тэргүүлж буйгаар СЕХ-ны бүртгэл дээр харагдаж буй.
- Өөрийн орлого: 40 сая
- Гэр бүлийн орлого: 120 сая
- Орон сууц: 861 сая
- Автомашин: 8 сая /Volkswagen, Touareg-1/
- Мал: 135 сая /Хурдан удмын адуу-2, Адуу-8, Хонь-12, Ямаа-10, Сайн үүлдрийн үхэр-38/
- Газар: 41 сая
- Үнэт эдлэл: 905 сая
- Хадгаламж: дотоод 12,5 сая, гадаад 60,5
- Компани: ТТАН ХХК, “Термигаз импианти” ХХК, “Дашдорж энд Дашдорж партнерс” ХХК, “Адист Үр” ХХК
-Т.Доржханд 1.1 тэрбумын орон сууц, 1.1 тэрбумын авлагатай-
Дөрөв. ХҮН намын жагсаалтыг УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрөө тэргүүлж буй.
- Өөрийн орлого: 62.3 сая 2019 онд 20 сая байжээ
- Гэр бүлийн орлого: 157 сая
- Орон сууц: 1 тэрбум 90 сая
- Автомашин: 25 сая, Nissan- 1
- Мал: 10 сая /Адуу-12/
- Газар: 50 сая
- Хадгаламж: 2.3 сая
- Авлага: 1.1 тэрбум
- Компани: “Монре Даатгал” ХХК 90%, Монреимпекс ХХК 30%, Зээл Эм Эн ХХК 60% , “Айтүүлс” ХК, “Авто Хаб” ХХК, “Стандарт Инвестмэнт” ҮЦК ХХК, “Монре файнаншиал” ХХК
-Б.Батбаатар 1 тэрбумын байртай байсан ч, 243 саяын бэлэн мөнгөнөөс өөр зүйлгүй гэж мэдүүлжээ-
Тав. ИЗНН-ын жагсаалтын дэслэлийг тэргүүлэгч Батын Батбаатар
- Өөрийн орлого: 20 сая
- Орон сууц: 0 сая, 2019 онд 1 тэрбум 36 саяын орон сууцтай байсан
- Хадгаламж: 243 сая /бэлэн мөнгө/
-Ц.Гантулга 6.1 тэрбумын орон сууц, 1 тэрбумын автомашин, 1.6 тэрбумын газартай-
Зургаа. Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШН/ -ийн жагсаалт тэргүүлэгч Цэндсүрэнгийн Гантулга
- Өөрийн орлого: 302 сая
- Гэр бүлийн орлого: 380.8 сая
- Орон сууц: 6.1 тэрбум
- Автомашин: 1 тэрбум 45 сая
- Мал: 242 сая /Хонь-185, Адуу-108, Ямаа-50/
- Газар: 1.6 тэрбум
- Үнэт эдлэл: 350 сая
- Хадгаламж: 241 сая
- Авлага: 205 сая
- Компани: “Төмөрт-Өргөө” ХХК, “Жи Би эдванс” ХХК
-И.Эрдэнэбаатар 90 саяын орон сууц, нэг компанитай-
Долоо: “Эх орон нам”-ын жагсаалтыг тэргүүлэгч Ичинхорлоогийн Эрдэнэбаатар
- Өөрийн орлого: 23 сая
- Гэр бүлийн орлого: 15 сая
- Орон сууц: 90 сая
- Үнэт эдлэл: 5 сая
- Компани: “БТТ инженеринг” ХХК
-Б.Зоригоо 710 саяын орон сууцтай-
Найм. “Бүгд найрамдах нам”-ын жагсаалтын дэслэлийг тэргүүлэгч Базаррагчаагийг Зоригоо
- Өөрийн орлого: 26,6 сая
- Гэр бүлийн орлого: 60 сая
- Орон сууц: 710 сая
- Автомашин: 121 сая
- Үнэт эдлэл: 40 сая
- Хадгаламж: 2.3 сая
- Авлага: 296 сая
- Зээл: 44 сая
- Компани: “Өсөх бласт” ХХК 100%, “Өсөнкимкор” ХХК 49%
–Ц.Хүрэлбаатар 100 саяын газартай-
Ес. “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын жагсаалтыг тэргүүлэгч Цогзоогийн Хүрэлбаатар
- Өөрийн орлого: 20 сая
- Гэр бүлийн орлого: 40 сая
- Орон сууц: 280 сая
- Автомашин: 12 сая
- Газар: 100 сая
- Хадгаламж: 1.5 сая
- Зээл: 116.9 сая
- Компани: Идэр тэмүүлэн ХХК, Төгс дээд ХХК, Их эффект ХХК, Проникс ХХК
-Иргэний хөдөлгөөний намын жагсаалтыг тэргүүлэгч Ө.Баяраа 33 тэрбумын үнэт эдлэлтэй-
Арав. “Иргэний хөдөлгөөний нам”-ын жагсаалтыг тэргүүлэгч Өлзийбатын Баяраа
- Өөрийн орлого: 0
- Гэр бүлийн орлого: 19 сая
- Орон сууц: 595 сая
- Автомашин: 28 сая
- Мал: 185 сая, /Хурдан удмын адуу-5, Адуу-15, Адуу-7, Сайн үүлдрийн үхэр-6, Үхэр-7, Хурдан удмын адуу-1, Адуу-9, Адуу-8, Хурдан удмын адуу-8, Үхэр-28, Хонь-231, Ямаа-95/
- Газар: 29 сая
- Үнэт эдлэл: 33.4 тэрбум
- Хадгаламж: 3 сая
- Авлага: 350 сая
- Зээл: 434 сая
- Компани: “Агуу Их Чингис Хаан” ХХК, “Эзэн Богд Чингис Хаан” ХХК, “Мөнх Тэнгэрийн Эрдэнэсийн Сан” ХХК, “Их Монгол Үндэсний нэгдэл” ХХК,
Г.Арслан 42 саяын зээлтэй-
Арван нэг. “Ард түмний хүч” намын жагсаалтыг тэргүүлэгч Гомбосүрэнгийн Арслан
- Өөрийн орлого: 50 сая
- Гэр бүлийн орлого: 14.8 сая
- Орон сууц: 150 сая
- Автомашин: 80 сая
- Газар: 5 сая
- Хадгаламж: 75 сая
- Авлага: 43 сая
- Зээл: 42 сая
Х.Бат-Ялалт 610 саяын орон сууц, 5 саяын автмашинтай-
Арван хоёр: “Монголын хүний төлөө” намын жагсаалтыг тэргүүлэгч Хадбаатарын Бат-Ялалт.
- Өөрийн орлого: 75 сая
- Гэр бүлийн орлого: 50 сая
- Орон сууц: 610 сая
- Автомашин: 5 сая /Микроавтобус/
- Газар: 5 сая
- Үнэт эдлэл: 15 сая
- Зээл: 70 сая
-Ш.Мөнхсайхан 6.5 тэрбумын байртай, хагас тэрбумын үнэт эдлэлтэй-
Арван гурав: “Үнэн ба зөв” намын жагсаалтыг тэргүүлэгч Шайрийнямбуугийн Мөнхсайхан
- Өөрийн орлого: 952 сая
- Гэр бүлийн орлого: 71.5 сая
- Орон сууц: 6.7 тэрбум
- Автомашин: 355 сая
- Мал: 1,1 тэрбум /Үхэр-150, Хонь-1500, Ямаа-1300, Хурдан удмын адуу-10, Адуу-50/
- Газар: 68 сая
- Үнэт эдлэл: 530 сая
- Хадгаламж: 10 сая
- Зээл: 235 сая
- Компани: “Хүмүүн цэцэрлэг” ХХК, “Хүмүүн сургууль” ХХК, “Хүннү кампус” ХХК, “Грийн файненшл корпорэйт” ХХК, “Шхелда” ХХК, “Азийн санхүүгийн корпораци” ХХК, ЮСОН ХХК, “Эгнэгт индастри” ХХК
–Д.Өсөхжаргал 90 саяын машинтай ч, 35 саяын орон сууцтай-
Арван дөрөв: “Эрх чөлөөний эвсэл” намын жагсаалтыг тэргүүлэгч Доржийн Өсөхжаргал
- Өөрийн орлого: 32 сая
- Гэр бүлийн орлого: 29.6 сая
- Орон сууц: 35 сая
- Автомашин: 90 сая
- Хадгаламж: 2 сая
- Зээл: 111 сая
–А.Батдорж орлогогүй ч, 3.4 саяын хадгаламжтай-
Арван тав: “Ард түмний олонхийн засаглал нам” -ын жагсаалтын дэслэлийн нэг Алтанцэцэгийн Батдорж бичигджээ.
- Өөрийн орлого: 0
- Гэр бүлийн орлого: 32 сая
- Орон сууц: 198 сая
- Газар: 5 сая
- Хадгаламж: 3.4 сая
-М.Мөнхцэцэг автомашингүй, орон сууцгүй-
Арван зургаа: “Иргэдийн оролцооны нэгдэл” намын жагсаалтын дэслэлийн эхэнд Мөнхжаргалын Мөнхцэцэг бичигдсэн.
- Өөрийн орлого: 18 сая
- Гэр бүлийн орлого: 1.2 сая
- Орон сууц: 0
- Автомашин: 0
- Хадгаламж: 1.8 сая
-Л.Чойсүрэн орон сууцнаасаа үнэтэй машинтай-
Арван долоо: “Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн” намын жагсаалтын дэслэлийн эхэнд Лхамсүрэнгийн Чойсүрэн бичигджээ.
- Өөрийн орлого: 900 мянга
- Гэр бүлийн орлого: 0
- Орон сууц: 240 сая
- Автомашин: 311 сая
- Хадгаламж: 10 сая
- Авлага: 230 сая
- Зээл: 15.9 сая
- Компани: ЛЭЦ ХХК, “Гравитихүч” ХХК