Д.Бат-Эрдэнэ: Саналын хуудас хэвлэгдээгүй байхад хуурамчаар үйлдэж, бөглүүлсэн бол том гэмт хэрэг

0

Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Засаг дарга Цэнд-Аюуш сонгогчдод дугтуйтай мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлж байгаа тухай Ховд.мн сайт өчигдөр мэдээлсэн. Сонгуулийн тухай хууль ноцтой зөрчсөн уг асуудалд, Ардчилсан нам болон ШИНЭ нам хамтарсан мэдээлэл хийж, өнөөдөр СЕХ-д хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.Тодруулбал, УИХ-ын хоёрдугаар тойрог буюу баруун бүсэд МАН-аас нэр дэвшиж байгаа Ч.Хүрэлбаатар сонгуулийн өмнө сагсны тэмцээн байгуулах нэрээр тэмцээнд оролцогчдод 100 мянган төгрөг тараасан. Мөн Ховд аймгийн Хайрхан сумын Засаг дарга н.Цэнд-Аюуш саналын хуудас хэвлэн, иргэдэд 100 мянган төгрөг өгч МАН-аас нэр дэвшиж байгаа 10 хүнийг дугуйлж байсан асуудлыг шалгах талаар гомдол гаргаж байгаа аж.СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ: Саналын хуудсыг өчигдөр оройноос хэвлүүлж эхэлсэн. Саналын хуудас хэвлэж байгаа хоёр хэвлэлийн газар ажиглагч нараа томилох бичиг өгөөд байхад хүнээ ирүүлдэг нам, эвсэл алга. МАН, АН-аас хүн ирэх юм. Өөр нам, эвслээс ирэхгүй юм. Саналын хуудас хэвлэх ажиллагаан дээр бүх нам эвслийн төлөөлөл болон хэвлэл мэдээллийн байгууллагынхан ч очмоор байна. 24 цагаар бүх намын ажиглагч байх ёстой.Ховд аймагт болсон асуудлын бичлэгийг би дөнгөж сая үзлээ. Тэр бол саналын хуудас биш гэдгийг албан ёсоор хэлье. Саналын хуудсыг хэн нэгэн хүн дураараа хэвлээд, аваад явж байдаг зүйл огт биш. Энэ бол бүх нам эсвэл, тагнуулын хяналт дор хийгддэг зүйл. Цэнд-Аюуш гэж хэн саналын хуудас бариад явж байна гэж байна. Тэр цаасыг нь төхөөрөмж уншихгүй. Тийм ч юм гэж байхгүй. Энэ хууль бус үйлдэл байгаа бол СЕХ, нам эвслүүд, иргэд шалгадаг газар нь өгөөд шаардмаар байна. СЕХ дээрээ ирээд шаардах юм.Бид үүнийг хуулиар чиг үүрэг хүлээсэн газарт нь өгөхөөр хариуцах газар нь юу болсон талаар эргээд хэлэхгүй юм. Өчигдөр манайд 1000 хүний газрын үсэгтэй гомдол ирээд бид Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн. Тэгсэн аль хэдийн Зөрчлийн хэрэг бүртгэхээс татгалзсан гэдэг шийдвэр гаргаснаа бидэнд ирүүлж байна. Цэнд-Аюуш гэж хүн манай сонгуулийн хороонд томилогдоогүй хүн байна. Энэ хүн канондсон цаас барьсан явж байгааг саналын хуудас гэж байна. Энэ бол нийтэд буруу мэдээлэл тарааж байгаа хэрэг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *