Сонгинохайрхан дүүрэгт орон сууцны хороолол барих ажил ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

0

2024 оны УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайгийн мөрийн хөтөлбөрт гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, иргэдийн хашааг орон сууцаар солих эрхзүйн орчныг бүрдүүлнэ гэж тусгагдсан.

Энэхүү мөрийн хөтөлбөр биелэх боломж бүрэн бүрдсэн бөгөөд Баянхошуу дэд төвийн инженерийн байгууламжууд баригдаж дуусаад байна. Харин Толгойт дэд төв 40 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн хувьд 8, 9 дүгээр хорооны айл өрхүүдийн газрыг байраар солих ажил 2020 оноос эхэлсэн бөгөөд орон сууцны хороолол барих ажлууд үргэлжилж байна.

Г.Алтаншагайг дүүргийн засаг дарга хийх хугацаандаа гэрэлтүүлгийн асуудлыг цогцоор нь шийдэж, 98 хувийн гэрэлтүүлэгтэй болгож чадсан хэмээн Сонгинохайрхан дүүргийн иргэд ам сайтай байдаг юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *