ЖАГСААЛТЫН №1-үүдийн ХОМ: Г.Лувсанжамц 204 сая төгрөгийн орлоготой бол Л.Гантөмөр 705 саяар үнэлэгдэх орон сууцтай, Т.Доржханд 1.1 тэрбумын АВЛАГАТАЙ

0

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд ил боллоо. Тэгвэл намын жагсаалтыг тэргүүлж буй нэр дэвшигчдийн хөрөнгө орлоготой танилцъя.

МАН-ын жагсаалтыг тэргүүлэгч инженер Г.ЛУВСАНЖАМЦ

Түүний өөрийн орлого 204 сая төгрөг. Харин гэр бүлийн орлого нь 409 сая төгрөг. Тэрбээр 350 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай. 25 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг жийп болон туулах чадвар өндөр,Toyota, LEXUS RX330 машинтай. Түүний хувьд 134 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй нэгэн аж. Мөн дотоодод 340 сая төгрөг, гадаадад 118 сая төгрөгийн хадгаламжтай гэнэ. Эм Ай Си монголиан инновейшн корпорейшн ХХК, Эйч Си андэрсэн ХХК зэрэг компаниудад хувь эзэмшдэг.

АН-ын жагсаалтыг тэргүүлэгч АН-ын дарга Л.ГАНТӨМӨР

Түүний өөрийн орлого 31 сая төгрөг. Харин гэр бүлийн орлогоо 2 сая төгрөг хэмээн мэдүүлжээ . Тэрбээр 705 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн нийтийн орон сууц, нэг амины орон сууцтай аж. 319 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг суудлын жижиг машин,Nissan, Nissan гэх машинтай. Тэрбээр 175 сая төгрөгийн 160 адуу, 10 үхэртэй. Мөн дотоодод 25 сая төгрөгийн хадгаламжтай аж. Мөн 121 сая төгрөгийн зээлтэй.

ХҮН намын жагсаалтыг тэргүүлэгч ХҮН намын дарга Т.ДОРЖХАНД

Түүний өөрийн орлого 62 төгрөг. Харин гэр бүлийн орлогоо 157 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Тэрбээр 1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг зуслангийн байшин, нэг нийтийн орон сууцтай аж. 25 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг жийп болон туулах чадвар өндөр, Nissan, Patrol гэх машинтай. Тэрбээр 10 сая төгрөгийн 12 адуутай. Мөн дотоодод 2 сая төгрөгийн хадгаламжтай аж. Тэрбээр 1.1 тэрбум төгрөгийн авлагатай.

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *