Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа

0

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Шилдэг сонсогчид” шагналын 2023 оны эздийг тодрууллаа.

         “Шилдэг сонсогч” шагналаар:

           Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн дөрөвдүгээр дамжааны сонсогч Сүрэнхорлоогийн Жавхлантөгс,

        Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн сонсогч Батзоригийн Азжаргал,

         Үндэсний тагнуулын академийн Аюулгүй байдлын  дөрөвдүгээр ангийн сонсогч Баттулгын Довчинхорлоо,

“Шилдэг сурагч” шагналыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сурагч Төгөлдөрийн Ариунтөгсөд хүртээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх шагналыг гардуулж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *