ХУД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн 2 давхраас эмэгтэй хүн унаж нас баржээ

0

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө буюу өнгөрсөн шөнө ХУД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн 2 давхраас хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, шөнийн 01.30 цагт цагдаагийн байгууллагад тус эмнэлгийн 2 давхраас хүн уналаа гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад 50 настай эмэгтэй Д нь 2 давхрын цонхоор унасан бөгөөд гэмтлээ даалгүй үүрээр нас барсан аж.

Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *