Үнэ нь дээд түвшинд хүрээд байгаа ч Азид алтны эрэлт өндөр хэвээр байна
Алт унц нь 2317 орчим ам.доллароор арилжаалагдаж багаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдлын нөлөөгөөр Ази тивд алт худалдан авах эрэлт өссөөр байна. Мөн өнгөрсөн сард хүрсэн түүхэн дээд цэгээсээ зургаан хувиар доогуур түвшинд арилжаалагдаж байгаа аж.
Хөрөнгө оруулагчдын үл хөдлөх хөрөнгө, хувьцаа зэрэг бусад хөрөнгө оруулалтын сонголтуудад итгэх итгэл буурсан нь алтны эрэлтийг нэмэгдүүлэх хүчин зүйлүүдийн нэг гэж шинжээчид үзжээ.
“Макро эдийн засгийн нөхцөл байдал хэвийн түвшиндээ орж, үл хөдлөх хөрөнгө, хувьцаанд хөрөнгө оруулах сонирхол эргэн сэргэж эхлэх үед л алтны үнэд нөлөөлж магадгүй” гэж Лондоны Үнэт металлын зах зээлийн холбооны гүйцэтгэх захирал онцоллоо.
Юанийн ханш сулрахтай зэрэгцэн үл хөдлөх хөрөнгийн уналт, худалдааны хурцадмал байдалтай нүүр тулаад буй БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын алт худалдан авах эрэлт нэмэгдээд байгаа аж. БНХАУ-ын Төв банкны алт худалдан авалт энэ оны эхний улиралд 27 хувиар өссөн байна.