Japan Times: Монголын эрх баригчдын хэвлэлийн эрх чөлөөний эсрэг тэмцлийн урхинд сэтгүүлч Н.Өнөрцэцэг оров

0

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг худал мэдээлэл тараасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, төрийн нууцыг хууль бусаар олж авсан гэх зүйл заалтаар шалгаж байгаа билээ. Ингэхдээ түүнийг мэргэжлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулахгүй байх, заасан газраас өөр чиглэлд зорчихгүй байх зэрэг арга хэмжээг аваад буй. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Японы “Japan Times” хэвлэлд түүний талаар бичиж, Монголд сэтгүүлчийн эрх чөлөө хумигдаж байгаа талаар нийтэлжээ. 

Тус нийтлэлд, “Ардчилсан Монгол Улс нь автократ хөрш Хятад, Оростой харьцуулахад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй байсаар ирсэн. Мөн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажилладаг бөгөөд мэтгэлцээн ихтэй, идэвхтэй хэвлэл мэдээлэлтэй орон. Гэвч сүүлийн үед олон улсын шүүмжлэгчдийн үзэж байгаагаар Монгол Улсад хуулийн засаглал буурч, засгийн газар авлиглын талаарх шүүмжлэлийг таслан зогсоохыг эрмэлзэж байгаа энэ үед хэвлэлийн эрх чөлөөний рейтинг огцом буурч байна.

“Хил хязгааргүй сэтгүүлчид” 2024 онд тус улсыг дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индексээр 109-р байранд жагсаасан нь сүүлийн хэдэн арван жилийн хамгийн доогуур үзүүлэлт бөгөөд Эквадор, Индонези, Нигерийн өмнө оржээ. Сүүлийн үед гүтгэлгийн эсрэг болон “хуурамч мэдээний” тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан нь эрх баригчдад сэтгүүлчдийг шийтгэх илүү их эрх мэдэл олгосон гэж шүүмжлэгчид онцолж байна” хэмээн “Japan Times”-ийн нийтлэлд дурджээ.

Эх сурвалж: Japan Times

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *