Л.Оюун-Эрдэнэ: Татварын бодлогын реформ хийх улс төрийн эрхийг Б.Заяабалд өгөх болно
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-
Эрдэнэ УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу
Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт нэр дэвшигчдэдээ амжилт хүсэж, иргэд сонгогчдын уулзалтад оролцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшигч
Батжаргалын Заяабалын тухайд онцлон хэлсэн
үгэндээ “Баруун бүс нутагт ялгаатай татварын
бодлогын реформ хийх улс төрийн эрхийг түүнд өгөх
болно. Ингэснээр хот, хөдөөгийн сэргэлтийг
бодитоор хэрэгжуулэх бидний бодлого биеллээ олох
болно. Б.Заяабал шиг татвараар мэргэшсэн хүн
бэлтгэгдтэл ахиад 10 жил хэрэгтэй. Тиймээс төрийн
албаны бүх шатанд ажиллаж бэлтгэгдсэн, тэр дундаа
дэвшилтэт татварын бодлогоор мэргэшсэн хүн
парламентад ажиллах ёстой” гэв.
Мөн баруун бүс нутгийн эрчим хүчний тариф,
амьдрах өртөг хотоос хямд байх бодлогыг
хэрэгжүүлж, боломжийг олгох ёстой. Татварын
бодлого гэдэг зөвхөн төсөв цуглуулах биш.
Амьдралын хэмнэлийг зохицуулах, иргэддээ боломж
олгох реформ. Энэхүү реформыг Баруун бүсээс
элуулэх нь зөв юм. Гэхдээ бусад бус нутгийг
орхигдуулахгүй хийхэд Б.Заяабал шиг мэргэшсэн хүн
томоохон үүрэгтэй ажиллах болно” хэмээн онцлов.