Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, унасан бөхчүүдийн цолыг нөхөн олгох үнэмлэх нь гарчээ

0

М.Бадарчийн Улсын арслан цолыг хураажээ. Улмаар тэр Улсын гарьд болов.

Тодруулбал, Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаанд М.Бадарч түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ. Гэвч түүний допингийн шинжилгээнд хориотой бодис илэрснээр барилдах эрхээ 4 жилээр хасуулсан юм. Тэрбээр, дээрх шинжилгээний хариу болон эрх хасах шийдвэрийг эсэргүүцэж, холбогдох байгууллагуудад гомдол гаргасан боловч Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзсэн.

Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан нэгэнт хариу эцэслэгдсэн тул түүний цолыг удахгүй хураана хэмээн мэдэгдэж байсан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *